Татвараа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах ажлыг өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд буй юм. Уг ажил энэ сарын 31-нийг дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд “Авто тээврийн хэрэгслийн албан татвар” -аа төлөөгүй жолооч нарыг зургадугаар сарын нэгнээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг НЗДТГ-аас ЗЦГ-ын алба хаагчдад үүрэг болголоо. Уг захирамжийн дагуу зургадугаар сарын 10-24-нд Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар хамтран хяналтын үзлэг шалгалт хийх юм байна.

Иймд “Авто тээврийн хэрэгслийн албан татвар” төлөөгүй жолооч нарыг татвараа хурдан төлөхийг анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zail(202.70.33.115) 2025 оны 03 сарын 13

fuk you

1  |  0
Хэрэглэгч (103.9.88.202) 2025 оны 03 сарын 13

Хаана төлөх юм бээ анх удаа машин унаад татвар төлөх гэж байна ямар ч хамаагүй татвар дээр юм уу би оншилгоондоо орцон

1  |  0
Top