Шилжүүлээгүй шугам, кабелиудыг таслах анхааруулга

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто зам барих ажлын хүрээнд Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөрбетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих ажлыг 5 сарын 31-нээс 7 сарын 13-ны хооронд хийхээр төлөвлөсөн. Иймд тус гүүрний орчимд байрлаж буй инженерийн шугам сүлжээ, кабель шугамуудыг холбогдох байгууллагууд 5 сарын 31-нээс өмнө чөлөөлж зайлуулахыг мэдэгдэж байна. 5 сарын 31-нд гүүрийг буулгаж эхлэх тул шилжүүлээгүй үлдсэн шугам сүлжээнд гарсан аливаа эвдрэл гэмтлийг манай байгууллага хариуцахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Холбогдох утас: 9901-6026, 9607-7700, 32-49-18

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top