Долоон настай охиныг залилсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, тавдугаар хороололд долоон настай охиныг гэртээ ганцаараа байхад нь хүүхдийн нэрэмжит тэмцээнд эгч нь оруулаад өгье хэмээн 25-30 гаруй насны үл таних эмэгтэй гэрт орж, хулгай хийсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр гэрт нь хууран орж монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг үнэ бүхий зүйлсийг нь хулгайлан авсан байна.

Одоогоор гэмт этгээдийг олоогүй байгаа бөгөөд охины гаргасан ам зургийн дагуу эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн гэртээ ганцаараа ихэнх цагийг өнгөрөөдөг хүүхэд хийгээд, харуул хамгаалалт муутай байрыг хулгайч нар отож байгаад хэрэг үйлдэж байгааг цагдаагийн байгууллагынхан анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top