Тайланд улсад хүйс солиулах мэс засал хийлгэсэн Ганбууш өдгөө жинхэнэ эмэгтэй хүн болсон гэгдэж буй. Сайн муугаараа хэлэгдэж, бусдад чичлүүлж явсан ч тэрбээр хүсэл мөрөөдлөөсөө ухарч няцсангүй. Ийнхүү өөрийгөө шинээр нээсэн түүний биеийн байдал сүүлийн үед тааруухан байгаа учир дахин эмчилгээнд явахаар шийджээ. Ганбууш буюу Н.Ган-Одтой уулзаж, хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа та бүхэнд хүргэе.
-Хүйс солиулах мэс засал хийлгэж ирснээс хойш тэтгэлгийн мөнгө хөөцөлдөж яваа гэсэн. Одоо хэр нь авч чадаагүй байгаа хэрэг үү?
-Би ирэх сарын 5, 6-нд Тайланд руу дахин явах гэж байна. Өнгөрсөн оны долдугаар сард Тайландад мэс засал хийлгэж ирснээсээ хойш нөхөн олговрын мөнгө хөөцөлдөөд барсангүй. Манай улсад хийх боломжгүй мэс заслыг гадаадад хийлгэсэн тохиолдолд тухайн иргэн таван сая төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй байдаг юм билээ. Гэтэл уг хууль дүрэмд нь хүйс солиулах мэс заслын талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй гэсэн шалтгаанаар надад энэ мөнгийг өгөх боломжгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Энэ чинь надад ХҮН байх, бусдын адил эрүүл саруул амьдрах эрхгүй гэж хэлж байгаагаас ялгаа алга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг би үнэхээр их гайхаж байна. Яамныхаа дотоод зохион байгуулалтыг хийж чадаагүй хүн яаж энэ улс орныг удирдаж явах юм бэ. Улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн асуудал, нийгмийн амьдрал тэр чигээрээ томоохон намаас шалтгаалдаг болчихож. Хэн хүнгүй улстөржиж, сандал суудлын төлөө зүтгэж байгаа энэ үед Ганбууш гэдэг хүний эрүүл мэндийн асуудлыг тоох хүн байхгүй нь ойлгомжтой биз.
-Улс төрийн сонгуультай зэрэгцсэн учраас таны асуудал орхигдсон гэж үзэж байна уу?
-Тийм ээ, би хүссэн хүсээгүй улс төрийн эргүүлэгт автаж байна. Хэдийгээр урьд нь улс төр сонирхож байгаагүй ч, өнөөдөр улс төр намайг “оролдоод” эхэллээ. Богино настай хуулиудыг хэрэгжүүлэх механизм, хяналт манайд байхгүй учраас би нөхөн олговрын мөнгөө авч чадахгүй байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид байр хүссэн өргөдлөө дамжуулсан ч надад өгөх боломжгүй гэсэн. Харин одоо эрүүл мэндийн асуудлаар зохих газарт нь хандаж, тэтгэлгийн мөнгө авахыг хүссэн ч талаар боллоо. Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Мөнхбат болон мэргэжилтэн н.Амаржаргал нартай холбогдоход учир байдлыг ер ойлгоогүй. Үүний дараахан “Гранд” сэтгүүлээс зохион байгуулсан томоохон хүлээн авалт дээр Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай таарсан. Сайд ч миний хүсэлтийг биелүүлэх боломжтой гэсний дагуу нөхөн олговрын мөнгө хүссэн өргөдлөө цохуулж авлаа. Тэгтэл гадаадад хийлгэх мэс заслын нэрс дотор хүйс солиулах мэс засал багтаагүй учир энэ мөнгийг өгөх боломжгүй гэж дөнгөж сая мэдэгдлээ. Энэ хуулийн төслийг шинэчилж, хүйс солиулах мэс заслыг багтаасны дараа би мөнгөө авах боломжтой юм байна л даа. Монголд анх удаа энэ төрлийн мэс засал хийлгэж байгаа ганц хүндээ тавхан сая төгрөг өгчихөж чадахгүй байна гэдэг ичмээр хэрэг. Би ямар Н.Алтанхуяг сайд шиг уул хадаар зугаалж, олон сая төгрөгөөр эрэл хайгуул хийлгэсэн биш. Тэр одоо ууланд авираад байдаг нь ч юу юм бэ, зүгээр. Улс төрийн “хор” найруулж байгаад л ирээ биз. Намайг гадаадад эмчилгээ хийлгэсэн мөнгөө яаж олсон тухайгаа тайлагнаж бич гэсэн. Гэтэл гадаадад сая долларын данстай С.Баярцогтыг тэр мөнгөө яаж олсон тухайгаа хэл гээгүй биз дээ. Төрийн эрхэнд аль ч нам гарсан ялгаагүй. Салбар бүрт намынхаа төлөө үйлчилсэн этгээдүүд орогнож байхад ард иргэдийн эрх ашиг хөсөр хаягдах нь тодорхой шүү дээ. УИХ-д суудалтай 76 эрхмүүд ямар ч насгүй хууль баталсаар байгаад дөрвөн жилээ барна. Дараагийн парламентад тэдний баталсан хуулиудыг үгүйсгээд дахин хууль батлах маягаар улс орны төлөө хийсэн зүйлгүй сууж байна. Нэг хүний эрүүл мэндээс нийт хүмүүсийн эрүүл мэнд хамаарна. Нийт хүмүүсийн эрүүл мэндээс нэг улсын эрүүл мэнд хамаарна шүү дээ. Байгаль экологи, хүн ардын эрүүл мэндээс л цаашдын хөгжил хамаарна. Өндөр албан тушаалыхнхаа ачаар хөрөнгө хурааж, тусгай хангамжинд дөрвөн жил тансаглаж амьдрахдаа зарим хүн бусдын асуудлыг мартаж болох л байх. Харин түүний дараа хэн ч биш болсон хойноо “Тэр үед нь ингэдэг байж” гээд амаа барих цаг ирэх байлгүй. Ёстой л хэнд ч хэрэгцээгүй тэр хуулийнхаа горыг өөрөө амсана гэсэн үг.
-Нөхөн олговрын мөнгөө авч чадаагүй ч гэсэн Тайланд руу явна биз дээ?
-Уг нь тэр мөнгөө авчихвал их хэрэг болох байлаа. Эрүүл мэндийн байдал тааруу байгаа учраас тавхан сая төгрөгийн төлөө ингээд суугаад байлтай биш. Найз нөхөд маань мөнгө төгрөгөөр тусалж байгаад баяртай явдаг. Гэхдээ би ямар тэдний өмнөөс амьд явж, ийм мэс засал хийлгэсэн биш. Өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийсэн болохоор өөрөө л хичээж зүтгэх ёстой. Надад тусалж дэмжих гэсэн хүсэлтэй хүн олон бий. Жишээлбэл, “Имплант клиник” эмнэлгийн захирал н.Басхүү эмч надад 20 мянган ам.долларын үнэтэй шүдний эмчилгээ хийж өгье гэсэн. “Та зорьсондоо хүрэхийн төлөө тууштай зүтгэвэл хүсэл мөрөөдөл биелдэг юм гэдгийг өөрийн биеэр харуулж, маш зоригтой алхам хийж чадсан хүн” гээд санал тавьсан. Би хүнд төрлийн мэс засал хийлгэхдээ айгаагүй мөртлөө шүдээ янзлуулна гэхээс үхтэлээ айж байна. Яагаад гэвэл, дээд талын бүх шүдийг маань авч буйланд нь шинэ шүд суулгах эмчилгээ зургаан сар үргэлжилдэг гэсэн. Бараг хагас жил тэдний “мэдэлд” байх шинжтэй.(инээв)
-Хэдийнээс эмчилгээгээ эхлүүлэх гэж байгаа юм бэ?
-Юу ч гэсэн Тайланд руу явж “сантехник”-ийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Дараа нь Солонгос руу явна. Тэндхийн гоо сайхны томоохон эмнэлгээс надад үнэ төлбөргүй хагалгаа хийж өгье гэсэн. Урилга энэ тэр нь ирж байгаа. Хүйсээ солиулсан ч гэлээ, нүүр царайгаа аятайхан болгох шаардлагатай шүү дээ. Нэгэнт зорилгодоо хүрчихсэн болохоор юунаас нь айх вэ. 58 настай хэдий ч “борлогдох” магадлал байгаа ч юм бил үү. Ирэх аравдугаар сард уг нь Америк явахаар төлөвлөчихсөн байсан. Гэвч шүдтэйгээ “ноцолдсоор” байтал он гарчих юм шиг байна.
-Америкт ямар ажлаар очих гэж..?
-Лас-Вегас хотын “Сафир” гэдэг бааранд бүжиглэх гэрээ байгуулсан. Би уг нь авагддаг хиймэл шүд хийлгэе гэж бодсон ч хүн хөгшрөх тусам хамар, эрүүний хоорондох зай ойртож, хацар унждаг гэхээр нь больсон. Эрүү, шүд нь “асуудалтай” байвал нүүрнийхээ арьсыг мянга татуулаад яах юм бэ. Надад урьд нь “Шүдийг чинь янзлаад өгье” гэж санал тавьсан эмнэлэг цөөнгүй таарсан ч эрүүл мэнд, гоо сайхан талаас нь ийм нарийн тайлбарлаж байгаагүй. Инфлант шүд хийгээд 20-30 жилийн баталгаа өгнө гэсэн.
-“Перфект” эмнэлгийн Н.Оюун эмчээр та хамрынхаа хэлбэрийг засуулсан бил үү?
-Тийм ээ, би шинэ хамартаа сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ миний хамарт инфлант тавьсан учраас доошоо харах, тонгойх зэрэгт ямар нэгэн юм унжаад байх шиг санагддаг. Солонгосын эмнэлэгт чихний арын мөгөөрс эдийг авч суулгадаг болохоор тухайн хүний хамарт төрөлхийн мэт уусч эдгэдэг гэсэн. Би бас Тайландад очоод хөх хийлгэе гэж бодож байснаа больсон. Силикон, инфлант зэрэг гадны биетээс илүүтэй тухайн үйлчлүүлэгчийн биеийн илүүдэл хэсгээс соруулж авсан өөхийг хөхөнд нь суулгах арга Солонгост нэвтэрсэн байна лээ. Нүүрний хэсэгт ч гэсэн суулгаж болно. Нүд, хамар, хөх гээд бүхий л төрлийн засварыг надад хийнэ гэсэн. Гэхдээ хамрын тухайд Н.Оюун эмчээсээ асууна гэж бодож байгаа.
-Энэ олон төрлийн хагалгааг хийлгэхэд бэлэн байна уу, та?
-Заримдаа ч бүр “Ямар миссийн тэмцээнд оролцох гэж байгаа биш” гээд бодох л юм. Нэгэнт зорьсондоо хүрсэн учраас жинхэнэ төгс эмэгтэй болчихвол зүгээр. Солонгосын эмнэлэгт сая очих боломж байсан ч эхний ээлжинд давсаг, бөөрнийхөө асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэчнээн гоё сайхан царайтай боллоо ч гэсэн, дороос нь юм асгараад явбал ямар хэрэг байхав дээ.
-14 настай охины сав суулгуулсан болохоор таны биед таарч тохирохгүй асуудал үүссэн гэлцдэг?
-Тайланд охины сав учраас Монгол орны нөхцөлд таарч тохирохгүй байх шиг. Жаахан даарч хөрөхөөр л цистит тусчих юм, их зовлонтой. Болохгүй бол очоод авахуулчихдаг юм бил үү. Яг хэрхэхээ шийдээгүй л явна. Цаашид иймэрхүү маягаар амьдарвал надад хэцүү шүү дээ. Заавал хүүхэд гаргах шаардлагатай ч юмуу, үгүй ч юмуу. Би ямар бусдад таалагдах албатай ч биш. Мөн нэгэнт хүн болж төрснийх, нойтон сормуустай амьтны бараа харчихмаар л санагдах юм. Мэдээж надад ямар ч Монгол эмэгтэй саваа өгнө гэж байхгүй л дээ.
-Хүйсээ солиулснаас хойш онгон биеэ гурван мянган ам.доллараас эхлээд үнэ хаялцуулах болсон гэж хэвлэлээр нэг шуугиад байгаа?
-Гуравхан мянган доллар биш шүү дээ. Санал тавьж байгаа хүн олон, одоо бүр 100 мянган долларт хүрчихлээ. “Гурван өрөө байр юу юм бэ” гэх хүн ч бий. Миний онгон биеийг 100 саяар авья гэсэн гурван хүн байна. Гэвч намайг дахиад мэс засалд орох гэж байхад хэн нь ч анхаарал тавихгүй мөртлөө яахаараа онгон биед ач холбогдол өгөөд байгаа юм бол гэж гайхдаг.
-Та одоо хаана амьдарч байна вэ?
-Sunday town-д нэг айлд байгаа. Би тэтгэврийнхээ үнэмлэхээр автобусанд үнэгүй зорчдог. Орчин нөхцөл, үйлчилгээний соёл, кондукторуудын харилцаа дээр үеийнхээс шал ондоо болчихож. Залуучууд нь суудал тавьж өгөх, кондукторууд нь хүндэтгэлтэй харьцах гээд л надад их эерэг мэдрэмж төрж байгаа. Хот дотор автобусаар л ажлаа амжуулж явна. Оройн цагаар такси барьж харьдаг. Тэнд амьдардаг хувийн тэрэгтэй хүүхнүүд намайг хүргээд өгчихдөг юм. Гэхдээ би тэгж айхтар оройтдоггүй л дээ. Маргааш нь чухал ажилтай үед хотод хоночихно.
-Өөрийн гэсэн орон гэртэй болчихвол зүгээр биш үү?
-Хамгийн түрүүнд өөрийгөө гоё болгомоор байна. Дараа нь ганц хоёр жил зугаалья л даа, энэ чинь. Өөрийнхөө биед эзэн больё. Яг одоо бол хэн нэгэн хүний биед байгаа мэт сэтгэлзүйн хувьд сонин санагддаг. Жаахан охины сав суулгуулсан болохоор миний арьс чангарч, нүүр царай улам залуужиж байгаа. Өнөөдөр намайг харсан хэн ч болов 58-тай гэж хэлэхээргүй байгаа биз. Дотроосоо гэрэлтээд ч байгаа юм шиг. Одоо нэн түрүүнд санаа зовоож буй асуудлаа шийднэ. Түүний дараа гоо сайхны мэс засалд орох эсэхээ бодно доо. Надад улсаас авсан нэг ч төгрөг байхгүй, бас өр ч алга. Би зөвхөн өөрөө өөрийгөө цогцлоож байгаа хүн. Улсад тодорхой хэмжээгээр ажилласан болохоор тэтгэвэрт гарсан. Хэдийгээр ахмадын тоонд багтаж тэтгэврийн данстай болсон ч, сэтгэл төдийгүй бие организм маань залуугаараа байна.
-Тэтгэврийн мөнгө тань хэд билээ?
-Тэрийг хэлээд яахав дээ. Улсад ажилласан жилээ гүйцээж оруулсан болохоор ирэх оноос тэтгэврийн мөнгө маань нэмэгдэх байх. Автобусанд үнэгүй зорчиж, сар бүр мөнгөн тэтгэмж авч, эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.
-Өндөр үнэ амласан хүн олон байгаа гэсэн. Тэр дундаас сонголт хийгээд эрүүл мэнд, байр орон сууцныхаа асуудлыг шийдэж болохгүй юу?
-Надтай учрах санал тавьсан хүн зөндөө байна. Улс төр, урлаг соёл, бизнесийн хүрээнийхэн ч бий. Гэхдээ би тэгж их яарахгүй байгаа.
-Хагалгаанд орсноос хойших бүтэн жилийн хугацаанд та сексийн харилцаанд огт ороогүй гэсэн үг үү?
-Тийм ээ, миний эрхтэнээс байнга шингэн дусагнаад байдаг болчихсон. Эрэгтэй хүмүүс “Ямар хамаатай юм бэ” гээд л дайрчих биз. Харин миний хувьд тийм биш. Анхны шөнө гэдэг утгаараа аягүй кайфтай байх ёстой шүү дээ. Шингэн дусагнаад байхаар ямар олигтой байхав. Би одоо байнга хүүхдийн живх хэрэглэж явна. Мөнгөндөө гол нь биш. Өөрийгөө ч, цаад хүнээ ч бас гоё байлгамаар байна. Ихэнх хүмүүсийн хувьд би хүн биш, ямар нэг обьект шиг харагдаад байдаг юм шиг ээ. Монголоор дүүрэн гоё сайхан охид хүүхнүүд байна шүү дээ. Тэд нараас яагаад сонгож болдоггүй юм гэхээр их учиртай. Хөрөнгө мөнгөндөө хахаж цацсан хүмүүс этгээд сонин зүйл сонирхдог юм билээ. “Монголоор дүүрэн Дулмаа, Цэцгээ гэсэн улиг болчихсон хүүхнүүд байна. Ганбууш бол ганцхан байгаа юм чинь” гээд над руу сээтэгнээд байдаг. “Хүйсээ солиулсан гэхээр сонирхол татаад байна, тэгээд ч сүүлийн үед та улам гоё болоод байгаа. Өөртэй чинь уулзах гэхээр ер олдохгүй юм” гэдэг л дээ. Sunday town-д очихоор харуул хамгаалалтынхан тэднийг оруулахгүй шүү дээ. Тэр газрын мухарт надтай уулзах гэж очоод цоожтой хаалга мөргөнө, ёстой “Уучлаарай, баяртай” л байхгүй юу. Хотод ирэхээр уулзах гэж өдөржингөө хайдаг гэсэн. Би одоо ховор барааны нэг болчихоод байна шүү дээ, тэдний хувьд.(инээв)
-Болзооноос зугтдаг болж дээ, та?
-Урьд нь ёстой аймаар дуртай байсан. Харин одоо хамар хийлгэчихсэн чинь нэг л биш ээ. Хамар чинь хүний дурлах эрхтэн гэж сонссон. Эрэгтэй хүн надад хаалга ч юмуу хана, дэр энэ тэр шиг харагддаг болчихож. Би тэгж хошигнохоор хүмүүс “Та хоёрдугаар сувгаар нь хараад байна. Таны нүдэнд одоо зуун сая харагдаад байгаа биз” гэдэг юм. Хэдийгээр бусдаас дутахааргүй сайхан амьдарч байгаа ч, өөрийн гэсэн орон байртай болох юмсан гэж хүсдэг. Олон жил буудлаар хэсч явахдаа огт тоодоггүй байж. Гэтэл жинхэнэ эмэгтэй хүн болчихсон хойноо ямар хэцүүг нь мэдэрлээ. Сая хэд хоног буудалд байрласан чинь өдөр шөнөгүй хаалга балбаж, өрөөний утас руу залгаад амар заяа үзүүлсэнгүй. Эмнэлэг, сувилал, амралтын газар хэссээр байгаад зуныг өнгөрөөж, намрын сэрүү орох үест өөрийн гэсэн дулаан байр хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Хэтэрхий их олны танил байна гэдэг нэг талаар хэцүү ч юм шиг. Гэхдээ яахав ээ, хэн ч мэдэхгүй нэгэн байснаас энэ нь дээр биз. “Муулуулсан хүн мянган жил дурсагддаг. Магтуулсан хүн маргааш нь үхдэг” гэсэн үг байдаг шүү дээ.(инээв) Надад нэр төр хөөцөлдөх шаардлага алга, би зүгээр мөрөөрөө л амьдарч яваа. Тэгэхэд намайг сонирхох хүмүүсийн тоо буурахгүй л байна. Төрийг удирдаж явсан Ерөнхийлөгч нарынхаа нэрийг хэл гэвэл одоогийн энэ хүүхэд залуус мэдэхгүй шүү дээ. Ганбуушийг бол хэн ч танина.
-Өөрийгөө арай өөрөөр нээж, залуу сэтгэлгээтэй болсон гэж дээр хэлсэн. Магадгүй, мөнгөнөөс илүү хайр дурлалыг чухалчилж хэн нэгэн залууг сонгох хэрэг гарвал..?
-Үгүй ээ, үгүй. Сэтгэлзүйн хувьд, хувийн амьдрал минь хэтэрхий замбараагүй байсан. Яг жинхэнэ эмэгтэй хүн болчихсон хойноо амьдралыг шал өөр нүдээр харсан. Хүнд мэс засалд орж, дараа нь яаж шаналж зовсон билээ. Тэгж зовж зовчихоод нэг муу лааз өшиглөсөн юмны дор хэвтлээ юу, би. Хэцүү байгаа биз дээ. Байр, машинтай болчихоод амьдрал минь тэгширсэн үед хайр сэтгэлээ сонгож болох л юм. Яг нөгөө Н.Соёлмаа шиг. Тэр чинь мундаг амьдарч, өөрөөсөө дүү залуутай суусан. Яадгийм бэ, Э.Одгэрэл тэр хоёр амьдарч чадаж л байна шүү дээ. Чадаж байгаа юманд арга алга, чангаалгаж байгаа юманд хууль алга. Миний хувьд энэ чинь дэндүү эрсдэлтэй алхам. Нэг жаахан банди сонголоо гэхэд тэрэнтэйгээ хаана амьдрах юм бэ, би. Тэгээд ч одоо надтай суух Монгол залуу олдохгүй, уучлаарай гэнэ биз. Гэр бүлийн уламжлал, эцгийн эрхт ёс энэ тэр гээд их асуудалтай. Зүгээр зугаалах хэмжээнд бол эрчүүд хангалттай байна. Хөл гараар “орооцолдсон” юмнууд зөндөө санал тавьж байгаа. Өнөөдөр би нэг хоёр удаагийн хөнгөн зугаа, зуурдын учралыг сонирхохгүй байна. “Өрхний чинь оосрыг татья” гэдэг шиг даацтай амьдрал сонгоё л доо, энэ чинь. Өнөө маргаашийн зугаа цэнгэл, мөнгө төгрөгнөөс илүүтэй өөрийн гэсэн тогтсон гэр бүл, байр, машинтай болмоор байна. Нүүдлийн цыган шиг амьдралаас залхаж гүйцлээ. Би чинь есөн дүүтэй хүн. Тэд нар маань байр авч өгье гэсэн ч би татгалзсан. Өөрсдийнхөө амьдралыг яая гэж байгаа дүү нарынхаа амьдралд тээг болж, төвөг удмааргүй байна.
-“Өрөөсөн ээмэг” нэртэй кино зохиолоо бичиж дуусгасан уу?
-Дууссан. Өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн 30 ангит кино зохиол бичлээ. Түүнийгээ ном болгоод хэвлүүлэх гэхээр киног маань сонирхохоо больчихно. Франц, Америкийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар ярилцаж байна. Би заавал 100 саяар биеэ үнэлэх албатай юмуу. Ийм үнээр киногоо зарчихаж болно шүү дээ. Зохиолоо зарж, клубт бүжиглээд байртай болох боломж байгаа байлгүй.
-Тайчих үзүүлбэрт бүжиглэж, бүрэн нүцгэлэхэд таны бие “бэлэн” байгаа хэрэг үү?
-Болно оо. Хөх дөнгөж ургаж байгаа болохоор яг одоо “асуудалтай”. Солонгост хөх хийлгэчихээд биеийн байдлаа хэсэг хугацаанд харна. Намайг багана руу авирч чадах уу гээд л асууж байна. Сурсан юмыг сураар боох биш, чадалгүй яадаг юм. Заавал багана руу авирахгүйгээр тайчиж болно. Ямар ч гэсэн туршлагаараа “аваад хаячихна”, яаж сайхан харагдахаа би мэднэ ээ.
-Тайчигч бүсгүйчүүдийг сексийн эрдэмд гаргуун гэлцдэг, энэ үнэн үү?
-Урьд нь би секс машин байсан байж магадгүй. Одоо бас тийм байж чадах уу, үгүй юу гэдгээ хэлж мэдэхгүй нь. Онгон байгаа болохоор янз бүрийн юм яримааргүй байна аа. Сексээс илүү гэр бүлийн амьдралыг сонирхож байгаа учраас тэр. Хажууд чинь байхгүй ч гэлээ, гэр бүлийн хэмжээнд амьдралыг чинь цогцлоож өгье гэсэн Монгол, гадаад эрчүүд байна. Гэхдээ би хэн нэгний хоёрдогч байхыг хүсэхгүй. Эхлээд биеэ гоё болгоодхоё, эрчүүд олдоно оо. Гудамжинд явахад “Утасны дугаараа хэлчих” гэж гуйсан юмнууд зөндөө таардаг. Таалагдсан нэгэндээ өгөөд л явна даа.
-Эр хүний юуг нь түрүүлж хардаг бол..?
-Харц, Дараа нь ярих чадвар чухал. Тэр хүн хэн бэ гэдэг нь мэдэгддэг байхгүй юу. Аягүй замбараагүй яриатай мөртлөө гайгүй эрчүүд бас байдаг шүү дээ. Эр хүнийг би нүд, яриагаар нь л ихэвчлэн шинждэг. Боловсрол мэдлэг нь хамаагүй, хүнийхээ хувьд зөөлөн байх хэрэгтэй. Мөн нүнжиг чухал. Эрэгтэй хүний нүнжиг жаахан юман дээр л мэдэгддэг. Ямар орчинд өссөнөөс бас хамаарч болно. Хатуудаа хатуу боловч эр хүн цаанаа л нэг гоё байдаг даа. Яс юман дээрээ эр хүн чинь хүүхэд шиг амьтан. Төрүүлж гаргаагүй ч гэлээ бас нэг хүнийг хүмүүжүүлнэ гэдэг чинь эмэгтэй хүнд хүүхэд өсгөхөөс ялгаагүй.
-Та яг одоо ямар ажил хийж байгаа вэ?
-“Оюун ухааны хөгжлийн академи” ТББ-тай хамтарч ажиллах шугамаар “TV8” телевизэд “Сэтгэл шингэсэн хөдөлмөр” захиалгат нэвтрүүлгийн редактор хийж байгаа. Намайг цалин голдоггүй, ажилдаа үнэнч ханддаг гээд тэтгэвэрт гаргахгүй байна шүү дээ, энэ хүмүүс. Би чинь оёдол эсгүүрийн мастер багш хүн. “Ничен”, “Нинжээ” гэсэн хувцас загварын хоёр ч салонд ажиллахын сацуу “Наранбулаг”, “Заяа” амралт сувилллын газрын менежерээр ажиллаж явна. Жил бүр л таван газарт ажилладаг болчихлоо. Үүрэн телефоны бүх сүлжээний дараа төлбөрт дугаараар ажлаа амжуулдаг даа. Намайг одоо Хүйсийн тодорхой бус байдлыг арилгахын төлөө тэмцэгч гэж нэрлэдэг болчихсон.
-Таны нэр Ган-Цацрал уу, аль эсвэл Ган-Од болов уу?
-Ган-Од шүү дээ. Ганболд гэсэн нэрнээс хоёр үсгийг нь авах ёстой гэхээр нь О, Д-г авсан. Цацрал гэхээр хамаг юмаа цацаж явна гэсэн утгатай онцгүй нэр. Тайландаас ирэхэд л манай багш ингээд нэрлэчихсэн юм.
-Ярилцсанд баярлалаа, ажилд тань амжилт хүсье.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 84 )
erhtnees ni yg yu tusaad bgan zawaarsan shaar ve bas busdad ni oligtoi emnelegiin tuslamj uzuulj chdku bhad ene menehen bol zgr tsaashaa shdee eliigee neheed bgaa erlegiin elch ve
Herlen
Herlen
Zavaarsan baastai hoshnogo chin yu genvee
zalusaa bid chin xendch yvch toxioldoj bolox niigemd amidarch bga bid bas 21zuund amidarch bga zvgeerl setgexvige cholotei bailgaach xvnii erxend xaldax erx bidend baixgvi gan odoo amjilt...
yum l bol uls mungu uguh estoi gej dairah yumaa ulsin umnuus huisee soliulaa yu lai l bn
shodoigui ubgun
eneneg zabaarsan har ubgun odoo vheechee
ta nar muulaad bhaa boliochee.yaadgiin horboo hatuu handsiin odoo bid bvgd zoolon handii l daa.adilhan mongol ulsiin l irged biz dee bid chin.iim ih hvseltei zorilogotoi bhad bvh ym bvtnee.chadaj bna sh dee yaadgiin.amjilt hvsie tanid.
er.hvni.hiimor.gutaasan.baliar .adguus
ooriigoo.yu.gj.boddog.bnaa.tat waraa.tulj.bga.mungnuusuu.iime rhvv.ergvv.yumnuudad.ogood.bwa l.yu.bolhuu.yaaj.iim.yumiig.ho rwoo.daadag.bnaaa.vhwel.taarna .heleh.muu.vg.alag
O.o
танд амжилт хүсий их зоригтой дайчин хүн шүү амжилт
vneheer daichin mundag ym bishirch bn saihan bvhniig chin setegleesee hvsie amjilt
Хмм энэ зүйлийг 2 талаас харах нь зүйтэй боловуу..Нэг бодохоор их аймар хүн шиг санагдах юм бас тэр охин бие авах гээд өдөр шөнөгүй араас гүйгээд бгоо хүмүүс нь..Гэтэл өнөөдөр энэ хүн ардчилсан нийгэмд бгоо тэглээч бидний бие дэр мэс засал хийлгэж сав суулгуулаагүй хүний өөрийнх асуудал л даа
dajgui emegtei bolj amjilt husie.
энэ сэжиг хурмээр омхий унэртэйэй бузарамьтанаас хол явах хэрэгтэй
энэ сэжиг хурмээр омхий унэртэйэй бузарамьтанаас хол явах хэрэгтэй
Zorigtoi jinhene daichin emegtei bi hundelj baina. Bayar hurgie
anhdagch bolno gej buu zuudel 60 garsan avgaig anhdagchaa bolgodog*****bh uu???
saixan az jargaltai amidral urid chin baigaa shvv gej xelmeer bna.Xvn xvsej mooodoj yabxad zaabal bielegddeg um. Tand amjilt xvsei.
saihan emegtei bolj bayar hvrgey amjilt !!!!!!!!!
Ñàéõàí ýìýãòýé áîëæ.Õ¿éñèéí öººíõ õ¿ì¿¿ñò àéæ è÷èæ íóóãäàæ àìüäðàëã¿éãýýð áóñàäòàé àäèë òýãø áàéõ ¸ñòîéã ººðèéí æèøýýãýýð õàðóóëñàí õ¿í ø¿¿ .ÀÌÜÄÐÀË ÁÎË ÒÝÌÖÝË ãýäãèéã æèíõýíý óòãààð íü áóñäàä õàðóóëñàí õ¿í. Àç æàðãàëûã õ¿ñüå. ×è õ¿ññýíýý õèéæ ÷àäàæ áàéíà. õ¿ññýíäýý õ¿ð÷ ÷àäàæ áàéíà. ×È Ø¯¯¯¯¯¯¯
hvn bolgn l asuudalt amidrdgshde gehdee iim uuriiguu neej ilen dalngv bj chaddgv ene hvni bas neg sain chanar n ilen dalngv uurinhu heli gesng hens j aihgv helj bnshvde hvmvvs oilgoh hergt
harhad dulaahan ih sain hvn boljee magadgv bas iim ilen dalngv yaridg egcht bol saixandaaa hvn zaawal nuuj haaj busdas aij amidrh albagvshdee ene hvn shg ingj uurinhuu bair suuri dr bat zogsj chaddg bolood yar negn shuumj helwel yasimbe gej busdas hvseh bn
Gambuush odoo jirin neg darga hvvhen shg saixan hargdj bn umnu n neg l ewgv hvn shg hargdd bdgshg bsan odo harhad zvgr l engn emgt hvn bshd yadiin hvn chadj bnshv yar tom setgeliin tenhet yumbe bi emgt hvni huwid unshd ih baharhj bnaa hvn gerin ezgt bnuu oln hvnt yabnuu hend hamt yumbe gambuush bish j uchnun ohid iim sonirholt bn ghde uurinhuu husel zorigig bieluuld iim tuwshind hvrtel yawj emgt hvn bolsnd n bayr hurgeye
yooy yuu unshchvaa shijig yumaa erhtnees shingen duslaadch geh shig puuu paaa baliar buzar
hen ch yu ch gj bsn uuriinu hvsej muruudsun zvilde hvrch chadsanni baharhuushtai. saihan emegtei boljee ajil amidraldni amjilt hvsey
Хүний тавиланг хэн я өөряилж дийлэхгүй гэдэг биз дээ. энэ хүн ямар өөрийн дураар иингээд төряихсөн биш дээ. харин я сэтгэлээр уналгүй бардам амьдаря байгаа сүрхий эмэгтэй шүү гэж боддог. амьдралд нь аз жаргал хүсэхээ өөр юм алга даа..
хорвоогийн ховорхон тэнэг
таньд амжилт хүсье та жаахан элэн далангүй яриатайгаас биш хүчтэй эмэгтэй шүү Үнэхээр мундаг
Uterus suulgaj boldoggyi yagaad gevel oor hynii erhten uchir rejectleed baidag gesen. Oor hynii biend suulgaj baigaa uchir dasdaggyi geh yum uu daa. Suulgasan bailaa ch jinhene nerves and vessels /nerviin sudas/ eh bieteigee holbogdoj chaddaggyi gene. No way sav suulgana gej baihgyi gene. Manai nohor amerik emch ingej tailbarlaj baina. Gehdee tand amjilt hyseye!
chi ochij elbegdorjtoi amidarbal taarha
ehe heg buzar amitahg yax gej curbaljlaga abch bicheed baigaa ym be kompyter buzartuulchixlaa
ene sarnai gedeg huuhentei adilhan haragdaad bh um zalgaad uulzaad uz dee.88156010
chi ene hvnii haana n ch hvrehgvi setgeliin tenheetei ywaarai
мэдэрлийн сагаан солиотой хүн энэ новшийг улс бас тэжээж тэтгэх гэнэ************
bolooshdee.
uru urihu tuluu temtsej chadul yuund hurdeg gedgiig ene hunees harj bna... bid herwe iim huwi tawilantai tursun bol ene hun shg ngj zorig gargaj chadkuul bh bsn baharhaj bna huwi hun talasa ta bol uneher setgelin hattai saikhan emegtei hun
ene soliotoi hyniig hayach ee. zavaan hyn
mundag ymaa. olon mongol hun iim zorig gargaj hetsuu songolt hiij chadku shu de
goyo bolson bn. xen ch xarsan saixan emegtei boljee.
oort zayasan ter xetsuu xuvi tavilang odii xurtel oorchlox gj xicheej yavaa xuchirxeg emehtei gj boddog. bid unexeer aztai shu. bidend bgaa zuiliig ene emegtei bii bolgoxiin toloo temtsseer l bn.tanid amjilt xusey. gaixaltai xun shu
Yanaa ene xun odoo. Uxaan sanaa lav eruul bish baixaa zailuul. Udii nasandaa yamar ch eruul xun iim xachin uym yarij suuxgui de. Yaj ch bodson gesen. Zailuul muruudluu yarisaar baigaad terendee xet itgetsen baixaa. Esvel zunutsun uym bolu? Tstststs. gamshig
Umnuhuusuu hamaagui uur bolj uurchlugdjee. Hunii huvi tavilan zursan zurag gej yanz bur bh yum daa. Tand amjilt huseye.
дэлхийгээс зайл гэж
ЧИ ИЙМ АЛХАМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АМАА ХАМХИ ЗОРИГТОЙ МУНДАГ ХҮН ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БХГҮЙ БҮҮ АТААРХ Т1
Gan-Od egchd amjilt hvsie. Ta bol mundag hvn shuu. Umnu ni ijil hvistnuudin tuluu temstdeg baisan bol odoo mongolin emegteichuudiin tuluu bas zunduu olon yum hiij chadlaa. Bid tanii zorgiiig magtaad duusashgviee. Mun tanais surah yum zunduu bainaa.. tanidaa amijilt hvisie...muu muuhai yum tanais holuur baig.
gambuush javhlan 2-g buudaad ogoochee. bur eliirch duuslaa
Ганбууш ийм албаны хэллэгээр ярилаа гэж үү хэ хэ сонин л юм байна
САВ СУУЛГАНА ГЭДГИЙГ ОГТ ОЙЛГОХГҮЙ ЮМ АА УМАЙГАА АВХУУЛСАН / ӨВЧНИЙ УЛМААС / ЭМЭГТЭЙ / САВ / ЭРХТЭН СУУЛГУУЛЖ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ
evii de gej...nulims mine sul asgarch bn.....noiton sormuustai yumnii baraa harchih yum san genee.yamar uruvdmuur tavilan be...heleh ug ch oldohgui nee..burhan husliiig chine sonsoh bhaa.saihan ireeedui huleej baigaa ch yum bil uu
saihan zorigtoi horhoid horgui amitandaa..ganbuush bol tasarhai haragdaj bainaa
16Настай охины савыг авчихсан юм бол тэр охин хохи роод үлдсэн юм биш үү
16Настай охины савыг авчихсан юм бол тэр охин хохи роод үлдсэн юм биш үү
shudrag el tod hun yum daa vos ih zorigtoi .hun chanaraa aldaagui sain hunii ur volood on jiliin urtiig temtsej ongorooloodoo uldsen amidraldaa zov saihan amidraarai
Bi emegtei hun l dee gehdee ene hun unheer emegteileg sexsy hun .Bi 1 udaa ene huniig sanaanandgui haalgaar tulhchihsen im getel ter uuduus uu yanaa uchilaarai gej emegtei hunii uyahan hoiloigoor sexsy duugarav getel bi ichih shig bolood bi jinhene emegtei hun baij yavdal suudal ni mini sur par gesen yasan muuhai im dee gej bodloo ene hunees surah im ih bnadaa
buduuleguudin dund ingej yavaa uneheer setgeliin tevcheertei hun bnadaa
huurhii duu ene hund tusalchihval boldgui l yum b.h daa uul ni ih ajilsag hun sanagddag
nadad lav ih mundag hunshig sanagddag. amjilt husey bas ih hoorhon boljeee