Хүүхдийг минь дур мэдэн авахуулсан гэж эртнээс өс санаж явсаар аллага үйлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт оршин суудаг нэгэн халуун ам бүлийг хүйтэн зэвсгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дархан-Уул аймгийн Дархан I багийн нутаг буюу Цэнгэлдэхийн 38-47 тоотод энэхүү аймшигт хэрэг болжээ. Гэмт этгээд хэргийг гэрт болон амбаарт үйлджээ. Энэхүү хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээлэл ням гарагийн өглөө 09:00 цагт тус аймгийн Цагдаагийн газарт ирсэн байна.

Хэрэг үйлдэгдсэн хашаан дотор өндөр настай хоёр хөгшин, хоёр ач охиныхоо хамт түр оршин суудаг байсан аж. Тэд Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Дархан-Уул аймгийн төвд шилжин суурьшаад жил гаруй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус айлд хүргэн орохоор зэхэж байсан залуу “Хэвлийд бүрэлдэж буй хүүхдийг минь дур мэдэн авахуулсан” хэмээн эртнээс найз бүсгүйнхээ ээж, аавд өс санаж явсан байна. Цагдаагийнхныг хэргийн газарт очиход охид, нэг хөгшиний хамт газар дээрээ амиа алдсан, өндөр настай эмээ нь хүнд шархадсан байдалтай олджээ.

Хэргийн газрын үзлэгээр энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийн цогцсыг хэргийн газраас холгүйхэн газраас олж цагдаагийнхан авч явсан байна. Ямартаа ч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг томилон, хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн байцаалт үргэлжилж байна. Ямартаа ч цагдаагийнханд хүнд шархадсан хөгшин гол гэрч болж, гэмт хэрэгтний талаар мэдүүлэх тул тус аймгийн эмнэлгийнхэн боломжит бүхий л арга хэмжээг авч байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НУТГИЙН ХҮН(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

ЯАНАДАА ЭНЭ ХҮМҮҮС.ЭЛБЭГДОР

1  |  0
НУТГИЙН ХҮН(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА ШҮҮ. НЭГНИЙХЭЭ ЗОВЛОНГООР БИТГИЙ ИНГЭЖ БАЙЛДАА

1  |  0
555(202.170.80.45) 2025 оны 03 сарын 13

Алуурчид ул мөрөө арилгахын тулд нэгийг нь боомилж алаад хүртэл боомилуулсан хүн рүү чихэж байна шдээ

1  |  0
555(202.170.80.45) 2025 оны 03 сарын 13

Ямар худал мэдээлэл тавьдаг юм бэ. хэргийн газраар өөрийн биеэр яваад ирсэн чинь ямар худал мэдээлэл цацагдаж байнаа

1  |  0
bna(182.160.32.172) 2025 оны 03 сарын 13

huduuguur ih buduuleg bna Ouynii gereerel ajil hiih heregtei boljee ene olon setgel sudlaach lectorud huduu yavaasai

1  |  0
Top