Эх үрсийн баяраар хүүхдүүд үнэгүй зорчино

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

“Инээмсэглэл” арга хэмжээг өчигдрөөс Монголын сурагчдын холбооноос Нийслэлийн тээврийн газар, Том оврын автобусны холбоотой хамтран эхлүүлсэн байна. Тус аян Эх үрсийн баярыг тохиолдуулан 14 хоногийн хугацаанд захион байгуулах юм байна. Аяны хүрээнд нийтийн тээврийн жолооч, кандуктар нар хүүхдүүдтэй инээмсэглэж харьцах гэнэ.
Тэд соёлтой үйлчилсэн жолооч, кандуктар нарт үнэлгээ өгч шалгаруулах юм байна. Мөн нийслэлийн хүүхэд багачууд баярынхаа өдрөөр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч том оврын автобусны 24 компани Эх үрсийн баярын өдөр 16 хүртэлх насны бүх хүүхдийг үнэ төлбөргүй зорчуулах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asdf(202.70.47.58) 2025 оны 03 сарын 13

Naad ambaarnuud chin hun alna shuu!!!!

1  |  0
Top