Дуучин Б.Амархүүтэй үерхэж, улмаар хөл хүнд болсон гэгдэж буй загвар өмсөгч О.Ариунзул миссийн тэмцээнд түрүүлжээ. Тэрбээр саяхан ОХУ-д зохион байгуулагдсан “Miss Russia International-2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг гардсан байна.
Мөн тэрбээр “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон бөгөөд Оросын гоо бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж, ийнхүү хоёр ч шагнал хүртсэндээ туйлын их баяртай яваа аж. Уг тэмцээний шалгаруулалтын үеэр О.Ариунзулыг Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй гэдгийг мэдээлсэн нь үзэгч олны баяр бахдалыг төрүүлсэн явдал болжээ. Тэрбээр энэ тухайгаа ихэд нууцалж байсан ч загварын тайзнаас илүүтэй дуучин залуугийн найз бүсгүй гэдгээрээ сүүлийн үед хэвлэлийн хуудсыг чимж яваа нь ил болжээ. ОХУ-д зохиогддог томоохон наадамд түрүүлж, шилдэг хамтлагийн гишүүн болсон дуучин Б.Амархүүд хайр зарласан охид олон. Харин түүнийг элэг нэгт Монгол бүсгүйгээ сонгосонд харамсах хүн олон байсан ч О.Ариунзул дуучин залуугийн нэрийг Оросуудад дахин сануулж “Miss Russia International-2013” тэмцээнд түрүүлсэн нь Б.Амархүүг давхар баярлуулжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 11 )
Зохиогоод худлаа ярьчих юмаа. Хоосон толгойтой сэтгуулч мэдээллээ шалгаачээ. Башкир охин тэргуун байр авсан гэж байна. Яахаараа ингэж худлаа зохиож байгаа юм бол!?
estoi*****ohin big fish dr ter jvjgelj bgag ni ineed hvrmeer
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбын аялал. Аяны их зам ХХК 9994-5545
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбын аялал. Аяны их зам ХХК 9994-5545
huurhun ohin bn
hudlaa bnaleshede shal uur ohin turuulsen bna.bolioch
gulnaz gej okhin turuulsen shdee. yagaad khudlaa medeelel tavisiin bol? ariunzul uuruu shudal show taraagaad baigaan bishuu?
ogt uur hun turuulsen bxiin. yagaad iim xydlaa medeelel oruuldiin
Монголчууд болоошдээ Амархүүд баяр хүргэе
yostoi xuurxun oxin baina amjilt xusie