"Хотын зам"-ын компани сансрын тунелийн нүхэн гарцыг төлөвлөгөө ёсоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад оруулж байсан. Гэвч тэд хугацаанаас нь өмнө ашиглалтанд орууллаа хэмээн сайрхаж байсан ч нөгөөх нь хагас жил болоогүй байхад чанараа таниуллаа.
Учир нь өчигдрийн орсон усархаг борооноор улмаас Сансарын нүхэн гарцан дээгүүрх зам доошоо цөмөрсөн байна. Уг нь энэ нүхэн гарцыг барих гэж улсаас 1.321 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл энэхүү мөнгө ийнхүү салхинд хийсэх нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл ( 0 )