Зуравдугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу эх үрсийн баяр болгон тэмдэглэдэг билээ. Удахгүй тохиох хүүхдийн баярыг энэ жилийн хувьд “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамтран хараа хяналтгүй хүүхдүүдтэй уулзах ажлыг зохион байгуулж байна. Уг уулзалтанд 131 хүүхэд оролцох бөгөөд уулзалт өнөөдөр 14:00 цагаас болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )