Сүүлийн үед эрх баригчид шүүх цагдаагаар сөрөг хүчнээ дарамтлах, хийж буй ажилд нь саад тотгор үүсгэх зэрэг бусармаг үйлдэл хэрээс хэтэрлээ.
Өчигдөр буюу энэ сарын 27-нд МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдэд Лениний музейн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ш.Раднаасэд нь өмнө нь хоёр ч удаа Үндсэн хуулийн цэцэд ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль бус үйлдлийн талаар гомдол мэдүүлж, заргаа авч байсан. Ш.Раднаасэд нь одоо МАН-ын зүгээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны компанит ажлыг удирдаж байгаа хүмүүсийн нэг юм.
Тиймээс эрх баригчдын зүгээс сурталчилгааны компанит ажлыг зориудаар тасалдуулах, саад тотгор учруулах зорилготой байхыг ч үгүйсгэхгүй юм. Ш.Раднаасэдийг өчигдөр УМБГ-т дуудаж өдөржин шахуу байцаасан байна. Иймд цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьж, улс төржиж, сонгуулийн компанит ажилд зориудаар саад тотгор учруулж байна хэмээн МАН-ын зүгээс үзэж байгаа юм байна. Иймд эрх баригчдыг МАН-ын сонгуулийн компанит ажлыг цагдаагийн байгууллгаар дамжуулан тасалдуулахаа нэн даруй зогсоохыг МАН-ын зүгээс шаардсан байна.

Сэтгэгдэл ( 9 )
Songuulin daraa shalgaj boloh shde. yagad zaaval id songuuliin uyd shalgaj bgan. ene hun zugtaad yavahgui shuudee. Albaar iim yum hj bdag araichdee
AN bolimoor ym aa
Ingej bolohgui zugeer ursul;duhgui basir arga hereglehee bolih heregtei sh dee
АН хан ийм л юм хийнэ дээ сүүлийн үед аргагүй гайгүй зүтгэж байгаа з********уу даа эдний хэлж байгаа үг хийж байгаа үйлдэлийг маш сайн баримтжуулаж авах хэрэгтэй дээ хожим жинхэнэ дүр исгэсэн ардчилагч нар ямар байсаныг баримтаар үзүүлэх хэрэгтэй
Зөв үйлдэл болгон сөрөг хүчнийх болдог Буруу юм болгон эрх баригчдых байдаг юм гэж юу байхав дээ. Энэ улс чинь төр засагтай болохоор зөв бурууг нь ялгаж салгаж олон нийтэд ойлгуулах хэрэгтэй.
songuuliin kompanit ajlaas bolj shuux tsagdaagiinxan ajlaa tasalduulax um bolj baina uu? Eserguutsex umaa olj dee.
Зөв үйлдэл болгон сөрөг хүчнийх болдог Буруу юм болгон эрх баригчдых байдаг юм гэж юу байхав дээ. Энэ улс чинь төр засагтай болохоор зөв бурууг нь ялгаж салгаж олон нийтэд ойлгуулах хэрэгтэй.