Бааварын хэргийг маргааш шүүнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Нэгэн үе “Монголын хип хоп” холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч байсан Ш.Батбаяр  буюу Баавар хар тамхины хэрэгт сэжиглэгдэн сатуулагдаж байх хугацаанд  түүний хоригдож байсан камерт гал гарч биеийнхэн 35 хувь нь буюу гуравдугаар зэргийн  түлэгдэлтийг аваад байсан билээ.
Сар гаруй хугацаанд эмчлүүлсэн Бааварын биеэ энэ сарын 9-ны өдөр сайжирч улмаар эмнэлэгээс гарсан байна.
Ийнхүү түүний биеэ сайжирснаар хойшлогдоод байсан шүүх хурал маргааш 08:30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эргүүгийн танхимд  болох тов гарлаа.  Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан гэх Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарын дөрвөн хүнийг  хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа билээ. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Бааварын ар гэрийнхэн хорих камерт хүн шатаж байхад тусламж үзүүлээгүй, камерын бичлэг устгагдсан гэх үндэслэлүүдээр хэрэгт дахин шинжээч томилон ажиллуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж нилээдгүй явсан ч энэ асуудал дарагдаад өнгөрсөн билээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shorongiin yargachid hichneen aav -n huug zovooj bgaa bol(80.137.17.241) 2025 оны 03 сарын 13

Baabar hezee ch uuriguu shataah hun bish 2 saihan huuhdiin aav avyaslag zaluu hun harin ter horihiin aluurchdiig sain shalgaj horih heregtei

1  |  0
Top