Гавьяат жүжигчин Л.Баттулга өөрийнхөө овог нэр, өмнө нь зохиож байсан амьдралынхаа талаар ярихдаа огт санаа зовдоггүй нэгэн. Ямартаа л, сэтгүүлчид өөрийнх нь овгийг буруу зөрүү бичиж байгаад ихэд эмзэглэн “Намайг Луушааны Баттулга гэдэг. Ийм овогтой болохоороо би хятадын эрлийз болчихгүй” гэж хатуухан хэлсэн удаатай.
Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан тэрбээр “Х-Түц” продакшны залуу жүжигчин Н.Оюунчимэгтэй ханилан хоёр охинтой болсон юм. Нийт зургаан хүүхдийн аав гэдгээ шулуухан хэлчихдэг жүжигчин эр “Өмнөх хойдох гэлгүйгээр өөрийнхөө бүх хүүхдэд санаа тавьж явахыг хичээдэг” хэмээсэн бөгөөд сүүлд ханилсан эхнэрийнхээ хоёр охины аль нэгийг жүжигчин болгох хүсэлтэй яваа гэнэ. Үүнийгээ ч тэрбээр нуулгүй хэлж “Аав ээж нь хоёулаа жүжигчин болохоор охид маань нэгийг бодсон биз. Ямар ч гэсэн хоёулаа урлагт элэгтэй. Жүжигчин болох хүсэлдээ хамгийн их хөтлөгдөж явааг нь урлагт уруу татна даа” гэсэн нь олон хүнийг баярлуулжээ. Үнэхээр удам дагасан сайн жүжигчин гарч ирвэл Аглуу үеийнхэн дундаа санаа амар суух биз ээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
Mundag jujigchin zaluu shuu .Saihan hosuud.Manai mongold salj niileegui hosuud gej baidag um uu? harin ch 2 doh deeree jinhene hairaa mederch hanildag biz dee.Anhnii um setgeliin huurluur huuhed bhda alddag shuu dee.Az jargal huseye