П.Баттөр: Надтай суух эмэгтэй маш ухаалаг байх ёстой

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

УДЭТ-аас гарч чөлөөт уран бүтээлч болсон жүжигчин П.Баттөрийг хүмүүс “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр нь сайн таньдаг. Хартай эхнэрийнхээ ааш аягт тааруулах гэж хэрэндээ л хичээж буй даруухан эр үзэгчдэд ихэд таалагдсан гэдэг. Тэгвэл жүжигчин П.Баттөр энэ дүрээрээ үнэлэгдэж цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглосон бөгөөд клип, сурталчилгаанд ч уригдаж эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд бодибилдингээр хичээллэж, улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа түүнийг охид хүүхнүүд ихэд сонирхох болсон нь нууц биш.

Тэрбээр булчин шөрмөсөө гайхуулсан сайхан зургаа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд өдий болтол ганц бие яваагаа ийн тайлбарлажээ. “Надтай суух эмэгтэй маш ухаалаг, цэвэрч нямбай, сайхан сэтгэлтэй байх ёстой. Гэвч тийм бүсгүй одоо болтол таарахгүй байгаа ч юмуу, аль эсвэл учрах цаг нь болоогүй ч юмуу, бүү мэд. Ямар ч гэсэн би хайраа олоогүй л явна. Намайг топ модель Э.Одгэрэлтэй хамт нэг клипэнд тоглосныг хайр сэтгэлийн холбоотой гээд биччихсэн байсан. Үнэхээр тийм байсан бол нуугаад яахав, энэ чинь амьдрал шүү дээ” гэсэн тэрбээр ямар нэгэн брэнд хөөцөлддөггүй боловч өөртөө таалагдсан зүйлийг ямар ч үнээр хамаагүй авахыг хүсдэг гэжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол бүсгүй(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

АВАРГА БАТ-ЭРДЭНЭ ШИГ БҮХ ЮМ НЬ ЦЭВЭР ХҮН Л ОЛОХ БОЛЖ ДЭЭ... ХЭХЭХЭ

1  |  0
Далай(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Амжилт андаа

1  |  0
АХ(202.179.20.170) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ БИЕЭ ИХЭД ТООСОН САГСУУ ЗАЛУУ ЯВЖ ЯВЖ ХАМГИЙН АРЧААГҮЙ ЭМИЙГ АВЧ СУУЖ ТААРНА. ЕР НЬ ТА БОЛ ЭРГЭН ТОЙРОНД ЧИНЬ ХҮН Л БАЙХГҮЙ БОЛ ХЭН Ч БИШ ШҮҮ!!!

3  |  0
zochin(122.201.18.27) 2025 оны 03 сарын 13

chi lav ooroo uhaantai bishee tegeed l uhaantai emegtei haigaad baigaam bn sh dee zys tsarai hol gar hamaagyi yu uhaantai l bol ain

1  |  0
zochin(122.201.18.21) 2025 оны 03 сарын 13

1000 emegtei dundaas 1 uhaantan 100 eregtei dundaas 1 oldloo gej bible deer bdg yun daa

1  |  0
mm(93.9.206.88) 2025 оны 03 сарын 13

za zailaa shalihgui yum bj yun bolzol ene ter tavidagiin chi hen bee hachin*****zaluu huurciin bee neeh goy zaluu ch yum shig uuriiguu hichee yadcan******zaluu neeh goy sxan gej bodood enduureed bgan bhdaa gah gah gah

1  |  0
o(202.21.106.170) 2025 оны 03 сарын 13

za neg ih hund bolozol tabidag humuus oilgomjgui

1  |  0
Top