Амтлаг бас чихэрлэг “Гурван охин”...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Рок попын эмэгтэй хамтлаг, дуучид өөрсдийгөө ямар нэгэн байдлаар сурталчилж, эрчүүдийн анхаарлыг татахыг хичээдэг. Ялангуяа амтлаг жимс, чихэр, сексийн өнгөөр дүрсэлдэг тэдэнд олны анхаарлыг татах юу л байна, түүнийгээ ил гаргах дуртай. Тэгвэл эхнээсээ ээж болж буй “Гурван охин” хамтлагийнхан өөрсдийгөө ааш зан, үзэл бодлын хувьд илэрхийлснээс бус ямар нэгэн зүйлээр сурталчлаагүй яваа.

Харин сүүлд гаргасан “Stupid boy” дууныхаа клипэнд тэд нэлээд задгай стиль бүрдүүлэн тоглосон бөгөөд хамтлагийн гурван бүсгүй бол амтлаг, бас чихэрлэг хэмээн тодорхойлсон байх юм. “Надтай хамт өглөөг угтаач” дуугаа гаргасных нь дараа нэгэн залуу дуучин Д.Ану руу ийн мессеж бичсэн бөгөөд хариуд нь тэрбээр “Дачих уу” хэмээн бас л нэгэн дууныхаа нэрийг явуулж, амыг нь тагласан гэдэг. “Sweetymotion”, “Киви” зэрэг хамтлаг шиг ямар нэгэн жимс бус чихэртэй өөрсдийгөө зүйрлэсэн “Гурван охин” цаашид ч нэрээ солихгүй гэсэн шүү.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top