Хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудыг дахин шалгана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Малайзад манай улсын гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Хэргийг сануулбал,тус улсад суралцаж буй гурван монгол оюутан амьдарч байсан байрандаа мансууруулах бодис хадгалж байсан нь илэрч, хууль хяналтынханд саатуулагдсан байна.Хүний нутагт хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа дээрх гурван монгол оюутныг шүүх хурал ирэх наймдугаар сард товлогдож магадгүй гэнэ.Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол тус улсын хуулиар 10-20 жилийн хорих ял сонсох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top