14 тээврийн хэрэгслийг 140.000 төгрөгөөр торгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус, тролейбусыг ажлын өдрүүдэд 08:00-09:30, амралтын өдөр 17:00-19:30 цагийн хооронд явуулж эхлээд удаж байгаа. Харин үүнийг зөрчин нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн жолоочийг Замын цагдаагийн газраас торгож эхлээд байгаа юм. Өчигдрийн байдлаар нэгдүгээр эгнээгээр зорчсон 23 зөрчил гарчээ. Үүний 14 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хурааж, 140 мянган төгрөгөөр торгосон  байна.
Замын цагдаагийн газраас ноцтой зөрчил гаргасан жолоочийн жолоо барих эрхийг нь зургаан сар хасаж байгаа ч ийм үйлдвэл өчигдрийн байдлаар гараагүй байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(211.234.184.146) 2025 оны 03 сарын 13

Torgoh no torgodog l yum biz.ter ulsiin dugaar huraadag aa bolimoor yum .

1  |  0
Сайхан(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

За юуны өмнө журам гаргаж мөрдүүлэх гэж байгааг би сайшааж байна. Ухамсаргүй иргэдээ хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөөд байвал ямар ч ажил урагштай болохгүй. Эрхийг нь шууд хасаад торгуулийн доод хэмжээгээ ядаж 50000төг болгочихвол эрс зөрчил багасана. Буцаж эргэдэг жаахан зурвасыг хүртэл ичгүүргүй жолооч бусдын урдуур дайрахдаа ашиглаж байна. Үүнийг бас бодолцож дунд нь хаалт хийж өгмөөр санагдаж байна.

1  |  0
Хамаагүй(202.179.12.29) 2025 оны 03 сарын 13

Наад бичсэн цаг хугацаагаа нэг шалгаач ээ. Арай дэндэрнээ

1  |  0
хүн(202.179.20.137) 2025 оны 03 сарын 13

23 хахаха

1  |  0
Top