Маргааш хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр баярлуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Тавдугаар сарын 29 буюу маргааш Дүнжингарав Экспо-д бяцхан хүүхдийн баяр болох юм.  Эл өдөр болох бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй бөгөөд та зөвхөн хайртай хөөрхөн Хайрын бурхандаа багахан цаг зав гаргахад л хангалттай. 11.00-20.00 цагийн хооронд таныг хүүхэд насанд тань хүргэж өгөх, таны хүүхдэд инээд, аз жаргал бэлэглэх автобус МҮЭСТО-с 30 минут тутамд Дүнжингарав Худалдааны төв рүү хөдлөнө. Энэхүү үйл ажиллагаа нь 13:00, 15:00, 17:00 цагуудадад “Циркус Хадгаа”-ийн авъяаслаг циркчид, алиа хөөрхөн алиалагч нар хүүхэд бүрт зориулан циркийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулж, 14.00, 16.00 цагуудад Мөрөөдлийн Театрынхан хүрэлцэн ирж бяцхан жаалуудад инээмсэглэл бэлэглэнэ. Мөн Монгол Костюмс ххк-ийн хүүхдийн хувцасны загварын үзүүлбэр болж, хөгжөөнт тоглоом, уралдаан зохиогдох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top