Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-60 см нэмэгдэж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг 10 см даван үерлэж байна. Маргааш Багануур сум орчим Хэрлэн голын усны түвшин өнөөдрийнхөөс 25 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд хүрч үерлэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
2013 оны 05 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө дулаарч бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Онон, Улз голын сав газраар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
2013 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун болон төвийн нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 30, 31-нд зарим газраар түр зуур секундэд 22-24 метр, 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 30-нд баруун зүгийн нутаг цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )