Ухаангүй ”ухаалаг” үнэмлэх

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Хамгийн гол нь цаад зорилгоо л нууцлаж байх ёстой. Далд зорилгыг хэн ч эсэргүүцээд байдаггүй юм аа ...                                                                       

Өнгөрсөн 4 жилийн турш нэр бүхий хэдэн эрх баригчид ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ гэж их ухуулж сурталчилж лоббидож ирсэн билээ. Тэгвэл уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ мэтийн олон зүйл дээр “ухаангүй” гэдгээ харуулсан тэд нар ухаалаг гэж өргөмжлөн өхөөрдөөд байгаа шинэ загварын иргэний үнэмлэх гэдэг нь яг чухам юу юм вэ, ямар үр дагавруудтай, үүний ард ямар далд зорилго явж байгаа талаар товчхон авч үзье.

Эрх баригчид энэ асуудлын цаад мөн чанар, үр дагаврууд, эрсдэлүүдийг ярихын оронд үүнийгээ бас л "дэлхийн жишиг" гэсэн хийсвэр жижүүрийн нэг үгээр халхалж энэ тухай яриаг дандаа уг асуудлын техник талуудыг нь магтан дуулахад хандуулж ирсэн билээ. Энэ нь зүйрлэж хэлбэл, могойн арьсний гөлгөр гоё эрээнийг магтан шагшиж харин хатгавал ямар их өвдөх, цаашилбал хор нь үхлийн аюултай болохыг ярихгүй байгаатай яг ижил юм даа.



Энэ ухаалаг иргэний үнэмлэх гэгч нь иргэн хүнийг өөрийг нь цифрүүд болгон хувиргасан электрон карт юм. Энэ үнэмлэхэн дотор суулгасан бичил электрон схем нь тухайн иргэний талаарх бүх чухал, нандин мэдээллийг нь агуулсан байх юм.


  1. эзэмшигчийнхээ хувийн оноосон дугаар
  2. банкны харилцах дансууд, хадгаламжин дахь мөнгөний хэмжээ
  3. эрүүл мэндийн байдал, урьд нь өвчилсөн өвчнүүдийн мэдээллүүд
  4. эзэмшигчийнхээ тухайн мөчид хаана байгааг тогтоох бичил антенн
  5. хурууны хээ, нүдний солонголог бүрхэвчийн зураг
  6. гэр бүлийн байдал
  7. амьдардаг газар, хаяг
  8. худалдан авсан бүх зүйлүүдийн тоо хэмжээ, агуулга
  9. улстөрийн итгэл үнэмшил, нам холбоодын гишүүнчлэл, дэмждэг эсэх
  10. шашин шүтлэгийн талаарх мэдээлэл гэх мэт бусад олон мэдээллүүд багтах болно.

Энэхүү иргэний ухаалаг үнэмлэх гэж нэрлэсэн пласмассан электрон картыг тусгай уншигч төхөөрөмжинд оруулаад түүний эзэмшигчийн талаар бүх мэдээллийг авч болно. Мөн энэ үнэмлэхэн дээрхи соронзон тууз нь 2 мянга хүртэлх үг болон цифрүүдийн багтаамжтай байна. Иргэний электрон үнэмлэхүүд доторхи бүх мэдээллийн өгөгдлүүдийг нь тэр хүний насан туршид нь баяжилт хийж тусгай өгөгдлийн санд хадгалж байх юм.

Үүнийг энгийн монгол хэлээр тайлбарлан хэлбэл иргэн нэг бүрт тусгай “хувийн хэрэг” нууцаар нээнэ гэсэн үг юм. Энэ үнэмлэхний тусламжтайгаар тухайн хүний бүх нандин нууц, итгэл үнэмшил, "найдвартай томоотой хүн"- эсэхийг судалж мөн хийж байгаа мөнгөн төлбөрүүд болон түүний тухайн мөчид хаана явж байгаа тухай зэрэг хүний эрх, эрх чөлөөнд хамаарах бүх мэдээллүүдийг гар утасны операторуудын антеннууд эсвэл сансарын хиймэл дагуулуудаас байнга уншиж энэ бүх мэдээллийг төв компьютертаа дамжуулж тэнд задлан шинжилж хувийн “хэргийг” нь баяжуулж байх юм. Ингэж засгийн газар монгол иргэн нэг бүрийн бүх алхамыг хянаж тагнан мөрдөж байх боломжтой болох юм. Гэвч хамгийн гол хяналтыг гадна талаас хилийн чандаас хийх байхаар боловсруулагдсан байна.

Бүх дэлхий дахины энэ мэдээллүүдийг асар том хүчин чадалтай 2 компьютерт боловсруулагдаж тэнд хадгалагдаж тэндээс удирдлагыг хийж байхаар төлөвлөсөн байгаа ажээ. Нэг супер компьютер нь Брюссельд байрладаг бөгөөд “Beast”(англиар “араатан” гэсэн гэсэн үг) нэртэй байна. Энэ нь Дэлхийн Засгийн Газар гэгчийг байгуулахыг улайрч байгаа үндэстэн дамжсан том бүлэг хувь хүмүүсийн эрхшээл доорхи элдвийн гоё нэртэй далд зорилготой тусгай байгууллагууд энэ бүх мэдээлэлд эгшин зуур хандаж тэндээс ийм электрон дөнгөнд орсон хүмүүстэй юу хүсснээ хийж байх боломжтой болох юм. Үүний тухай гадаадын улстөр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд судлаачид түгшүүрийн харанга дэлдэж дэлхийн хүн ардад сэрэмжлүүлж байна.

Өнөөгийн манай эрх баригчдын хувьд нэгэн төрлийн мөргөлийн маани мэгзэм нь болсон “дэлхийн түвшин”, “европын стандарт”-аар нь манайд иргэний ухаалаг үнэмлэхийг нэвтрүүлэх гэж “эвлэлийн ажилтны цогтой хэнээрхлээр” хөөрцөглөж байгаа нь эцэстээ


  1. Засаглал, эрх мэдлийн бүх үндсэн боломж энэ цагаас хойш монголын ард түмэнд бус, ард түмнээс сонгогдон гардаг УИХ, Монголын Засгийн Газарт ч бус харин энэ бүх электрон картууд, мэдээллийн санг боловсруулсан, мөн үйлчилгээг нь барьж байгаа гаднын улс, түүний ар дахь хүчинд шилжинэ гэсэн үг юм.
  2. Энэ алхам нь өнөөдөр авилгал, үзэл суртлын төөрөгдөлд суларч доройтоод байгаа манай төр улсын одоохондоо бол албан ёсны байгаа тусгаар тогтнол, монголын ард түмний эрх, эрх чөлөөний эцсийн үлдэгдлүүд нь бидний эрх мэдлээс бүрэн гарч гаднын хүчний эрхшээлд бүрэн шилжиж байгаа хэрэг юм.
  3. Энэ нь цаашдаа бэлэн мөнгийг ашиглахыг бүрэн болиулж бүх худалдаа арилжаа, үйлчилгээг эдгээр ухаалаг үнэмлэх гэж нэрлээд байгаа электрон картуудаар л хийдэг болгосон хавтгай далд хяналтын систем болон хувирах болно.
  4. Ийм болгосон нөхцөлд энэ далд эрхшээл дарангуйллын дэглэмийг зүй ёсоор эсэргүүцэх шударга ёс, эрх чөлөөг дээдэлдэг “тохиромжгүй” хүмүүсийн иргэний үнэмлэхүүдийг нь бүх өгөгдлийн санг барьж эрхшээж байгаа хүмүүсийн тушаалаар эгшин зуур салгаж ингэснээрээ тэр хүмүүсийг нийгмийн бүх харилцаанаас бүрэн шахан гаргаж амьдрах оршин тогтнох бодит боломжгүй болгох юм.
  5. Хувь хүний хувьд нэгэнт “ийм албаар чухал болгосон” электрон ухаалаг үнэмлэхүүдийг хувь хүмүүс байнга биедээ авч явах шаардлагатай болох бөгөөд үүгээр тэдний хаана юу хийж явааг байнга тагнан мөрдөж “хувийн хэргийг” зузаатгаж байх болно.
  6. Ийм нөхцөлд хаяж гээх, хулгайд алдах явдал байнга гарах нь, үүнтэй холбоотой гэмт хэргүүд хавтгай болох нь эргэлзээгүй бөгөөд үүгээр шалтаглан электрон ухаалаг үнэмлэхний дараачийн алхам болох хүний биеийн арьсан доор ийм бичил схемийг заавал суулгуулахыг албадах юм. Өөр аргагүй байдалд хийх болно !!!
  7. Өнөө үед манай улсад өөрийн электрон карт, бусад холбогдох тоног төхөөрөмж, программ хангамжийг үйлдвэрлэх бололцоогүй байгаа нөхцөлд энэ бүх мэдээлэл, тэдгээрийг ашиглах бүх боломж гадныхны бүрэн мэдэлд очиж байна гэсэн үг юм. Мөн энэ бичил схемд өөр чухам юу суулгасан байгааг бидний хэн ч мэдэх аргагүй юм.
  8. Чухам үүний тулд (а)хүн амын шинэчилсэн бүртгэл явуулж (б)улс, олон нийтийн бүх мэдээллүүдийг цуглуулж авсан ба одоо (в)монголын бүх иргэдийн бүх мэдээллийг хилийн цаадах гаднын үйлдвэрлэгчид шилжүүлж өгснөө зарлаж тэндээс (г)иргэний үнэмлэх ирэх ёстой хэмээн хэнэг ч үгүй ярьж сууна.
  9. Даян дэлхийд өөрсдийн үнэмлэхүй эрх мэдэл, засаглалыг тогтоох гэж улайрч байгаа үндэстэн дамжсан банк санхүү, корпорациуд - Дэлхийн засгийн газар гэж өөрсдийгөө сонгож мөн нэрлэсэн тэр хүчин олон чиглэлээр (мэдээллийн тархины угаалга, сэтгэлзүйн дарамт, генийн өөрчлөлттэй хүнс эм тариа вакцин, хойч үеийн хүмүүжил боловсролыг хялбаршуулах) хүн төрөлхтний эсрэг хавтгай дайн хийж байгаагийн нэг үндсэн чиглэл нь энэ юм.
  10. Өөрсдийн итгэл үнэмшил, шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө тэмцснээс болж электрон ухаалаг үнэмлэхүүдээ хаалгах хүмүүс нийгмийн бүх харилцаа(хүнс хоол худалдан авах, эмнэлэг, сургуулийн үйлчилгээ авах гэх мэт)-с нэгмөсөн шахагдсан байх учир энд тэнд үүсэх ийм хүмүүсийн бүлэглэлүүд нэгдэн тэмцэж эхлэх ба тэр үед тэднийг нийгэмд аюултай, террористууд гэсэн шалтгаар устгах болно. Үүгээр корпортатив даяарчлагчид бусад хүмүүст яадгийг харуулах бөгөөд жирийн хүмүүсийг нэг бол ийм хувь заяатайгаа эвлэрэх эсвэл амьд явах эрхгүй болох ирээдүй хүлээж байгаа юм.

Ингэж Дэлхийн Шинэ Дэглэм гээч ноёрхлоо тогтоох гэж байгаа бөгөөд тэр үед үнэн хэрэг дээрээ тэдний дуулгавартай боолууд нь болон хувирсан байх дэлхийн хүн ардуудыг хавтгай хатуу харгис хяналтан доор – электрон бөөнөөр хорих лагерт хийх төлөвлөгөөтэй ажээ.

Европын Холбооны зарим улсууд, Англи, Өмнөд Солонгос болон АНУ-д иргэний ухаалаг электрон үнэмлэхүүдийг нэвтрүүлсэн боловч удалгүй тэндхийн ард түмнүүд, олон нийт "ардчилалд хавтгай хатуу хяналтын дэглэм огт нийцэхгүй” гэж тэмцсэн тул татгалзаад байгаа ажээ.


Монголчууд бид одоо ийм нөхцөлд юу хийж чадах вэ?


  1. Хамгийн амархан эрсдэлгүй арга бол электрон иргэний үнэмлэхээс бүрэн татгалзах хэрэгтэй юм. Үүний тулд нийгэмд ухаалаг иргэний үнэмлэх гэгчийн тухай өргөн хэлэлцүүлэг өрнүүлж сайн муу эрсдэлтэй талуудыг дэнслэн үзэж бүх нийтээрээ ойлгож ухаарах нь ийм “харийн” үнэмлэхээс татгалзахад хүргэх нь тодорхой юм.
  2. Хэрэв үнэхээр зарим гэнэн хөөрүү эрх баригчид “дэлхийн түвшин”-д ийм зүйлээр ч боловч хүрэх гээд байгаа юм бол зөвхөн гадаад паспортуудад электрон бичил схем гаднынхнаар “суулгуулж” болох юм. Бас ийм чухал асуудлыг нийгмээрээ нухацтай авч хэлэлцэж хамгаалалтын арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа юм.
  3. Хэзээ ч иргэний үнэмлэхүүдийг, электрон гадаад паспортуудыг банкны тооцооны карттай нэгтгэхийг зөвшөөрч болохгүй юм. Ийм тохиолдолд хүмүүсийг электрон паспортоор нь цаг ямагт мөрдөн мөгшиж эрх баригчдад, харийн эздэд “таалагдаагүй” тохиолдолд тэдний картыг нь салгаж тэднийг “амьд явах эрхгүй” болгох боломжгүй болох юм.
  4. Мөнгөний дэглэм ноёрхож байгаа нөхцөлд шинжлэх ухааны бүх ололтыг хүмүүсийн сайн сайхны төлөө хэрэглэдэггүй, харин ч жирийн хүмүүсийг улам шулах, төөрөгдүүлэх, эрхшээлдээ оруулахад ашиглах болсон ! гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. Иймд цаасан паспорт, цаасан иргэний үнэмлэх нь гаднын улс, хүчний нөлөөнөөс ангид байх боломжийг хангаж байгаа гэдгийг олж мэдэж уншиж үзэж ойлгох шаардлагатай байна.

Одоо тэд дахиад л цахим ардчилал гээд тоть шиг дуурайж дуугараад эхэллээ... ямар эзэн нь заагаад өгчихсөн юм бол доо, манайхны зарим нь юмны цаад учрыг мэдэхгүй жаахан хүүхдүүд шиг ярьж хэлж байгаа юмаа судалдаггүй, уншдаггүй, олж үздэггүй, эргэцүүлж боддоггүй, ойлгож ухаардаггүй хачин "хялбар" хүмүүс шүү... Ээ дээ, энэ эвлэл олон нийтийн эсвэл пионерийн ажилтнууд асан манай эрх баригчид аа гэж...

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бархүү(122.201.18.186) 2025 оны 03 сарын 13

Ёстой худлаа шаажээ. Хүний худалдаж авсан зүйлийг мэддэг ч гэх шиг. Тагнуулын байгууллага энэ бичигчийг шалгах хэрэгтэй. Ёрөнхийлөгчийн сонгуулийг буснуйлах гэсэн гадны явууллага хийжээ.

1  |  0
hun(202.131.233.200) 2025 оны 03 сарын 13

butsaagaa ulaan pasportoo awmaar bn

1  |  0
Top