“Монголын хип хоп” холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох шүүх өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлээ. Шүүх хурал хаалттай явагдаж байгаа бөгөөд шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Улсын яллагч Ж.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй болж байна.
Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болохоор товлогдсон ч түр саатуулагдаад байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар шүүх хурлаас хэдхэн хоногийн өмнө хорих ангийн камер дотор галд өртөн түлэгдэж, дуулиан дэгдээсэн билээ.Баавар болон түүний ар гэрийнхний хувьд гал гарах үед хорих ангийнхан ямар ч тусламж үзүүлээгүй, мөн камерын бичлэг байхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлж, хэрэгт дахин шинжээчдийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан ч энэ асуудал хэсэг хугацаанд яригдаад намжсан юм. Харин биеийн байдал нь хүнд эмнэлэгт хүргэгдсэн тэрбээр сар гаруй эмчлүүлсний дүнд сайжирч энэ сарын 9-нд эмнэлгээс гарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )