Нүхэн гарцын засварын ажил өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Уржигдар өдөр орсон бороо, цасны улмаас Сансарын тунелийн баруун хойд талын эргэлттэй хэсэгт холбооны шугамын худаг руу ус орсноос зам эвдэрч нүх рүү их хэмжээний ус орсноос авто замын хучилт, суурийн хэсэгт суулт үүссэн. Нүхэн гарцын  зорчих хэсгийн ажил өнгөрсөн намар дуусч, авто замын хөдөлгөөнийг нээсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 18-нд техникийн комиссоор хүлээлгэн өгсөн билээ.

Тухайн үед цаг агаар хүйтэрч, шал, шатыг чулуугаар хийх, туслах замын хучилтын ажлыг гүйцэтгэж амжаагүй байсан бөгөөд албан ёсоор гүүрэн гарцыг нийслэл хот хүлээж аваагүй байна. Графикийн дагуу зургадугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байсан ч нэг удаагийн орсон усархаг бороо замын ажлын чанарыг ийнхүү харуулаад авлаа. Үүссэн нөхцөл байдалд газар дээр нь нийслэлийн Авто замын газраас  ажлын хэсэг  ажиллаж, гүйцэтгэгч “Хотын зам”ХХК-ийнханд нөхөн сэргээлтийн ажлыг хийх үүрэг өгсний дагуу ажил үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.6.195) 2025 оны 03 сарын 13

Mash tom shivshig.adgiin sanaatai mongolchuud tursun nutagtaa muu muuhai buhniig tsugluulj gadnii ulsiin doog bolsoor baina.setgel zurhk uvduh yumdaa.boroo orooosoi ireh jil ajiltai bolno gedeg gene.mongol uls baina uu?

1  |  0
Top