Эх үрсийн баяраар 5000 гаруй хүүхэд флаш моб хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Энэ жил эх үрсийн баярт зориулсан маш олон арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байгаа. Түүний нэг нь “Ногоон дэлхий гэр бүлээс эхтэй” уриан дор 5000 хүүхэд хамарсан флаш моб бүжиг бүжиглэх бөгөөд уг нийтийн флаш моб бүжиг Сүхбаатарын талбайд болох юм байна. Энэ арга хэмжээг “Golden Gym” зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр “Бид гэр бүлдээ аз жаргалтай” нэртэй бяцхан хотхон нээгдэнэ гэнэ. Дашрамд дурьдахад флаш моб бүжиг нь олон тооны хүмүүс олон нийтийн газар гэнэт цуглан ямар нэг үйлдэл бөөндөө хийгээд, дараа нь анх эхэлсэн шигээ гэнэт тарж явдаг үзэгдэл буюу “тоглолтыг” флаш моб гэдэг ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.6.195) 2025 оны 03 сарын 13

Bidnii ireedui huuhduud min ta nar mongol ulsiin ezen gedgee medej eh oron eh saihan baigaliig uldeesen etseg uvugduu shutej yavaarai.ene tsagiin luivarchid ta nariin baharah humuus bish yum.ted denguu ih aldaa hiij baina.

1  |  0
Top