“Миний дэлгүүр”-ээс дахин зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

"Миний дэлгүүр”-ийн Зайсан дахь сүлжээ дэлгүүрийг хаахаар болжээ. ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт тус дэлгүүрт шалгалт хийж, ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, тэд улсын комиссын зөвшөөрөлгүй барилгад үйлчилгээ явуулж байжээ. Зайсан орчмын иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг “Миний дэлгүүр”- ийн уг салбарын барилга баригдаад багагүй хугацаа өнгөрсөн.

Түүнчлэн барааны хаяг, шошго, хадгалалтьн горим алдагдсан байжээ. Зоорийн давхартаа хадгалж байсан хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүн нь бүртгэлээсээ зөрж  байсныг албаныхан хэллээ. Муудсан жимс зарж байснаас эхлээд л “Миний дэлгүүр”-ийн олон зөрчил олны өмнө ил гарсаар байгаад иргэд гомдолтой байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХОТЫН ХҮН(202.179.20.137) 2025 оны 03 сарын 13

ТЭР ЗАЙСАНГИЙН ДЭЛГҮҮРЭЭР НЬ ОРСОН ЧИНЬ ХУЛГАНА ЗУГААЛЖ ЯВНА ЛЭЭ. ХУДАЛДАГЧИД НЬ ХЭЛСЭН ЧИНЬ ИНЭЭЛДЭЭД ТООХ Ч ҮГҮЙ ЮМ БИЛЭЭ.

1  |  1
БҮХ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД АДИЛХАН ШҮҮ ДЭЭ(183.81.169.21) 2025 оны 03 сарын 13

МАКС ГАНБАА НОМИН БАЯРСАЙХАН САНСАР ЭНХБААТАР НАРЫН ӨРСӨЛДӨГЧ СҮЛЖЭЭНҮҮДИЙН ШУРГУУНУУД ЯВААД БАЙГАА БИЗ ДЭЭ ХӨӨРХИЙ

1  |  0
Top