УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас Архивын ерөнхий газрын дарга, УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүмүүс ирэх сарын 10-11-нд очиж бүртгүүлэх юм байна. Харин төрийн албаны зөвлөл бүртгүүлсэн хүмүүсийн дунд зургадугаар сарын 13-14-нд сонгон шалгаруулалт явуулж, өндөр оноо авсан нэг хүний нэрийг Засгийн газрын Хэрэг эрхпэх газарт дэвшүүлэх аж. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг өнгөрсөн онд Засгийн газраас томилсон. Тэдгээрийг албан тушаалд нь жинхлэх буюу сонгон шалгаруулах ажлыг Төрийн албаны зөвлөл захиалагчийн саналаар гүйцэтгэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top