Загвар өмсөгч С.Төгс: “Гоёл”-ын топууд хуурамч санагддаг

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Германы “IZAO” загварын агентлагт ажиллаж make up болон стилистийн чиглэлээр суралцаад ирсэн загвар өмсөгч С.Төгс үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа. Загварын тайзан дээр хамтдаа алхсан модель залууг амьдралынхаа ханиар сонгосон тэрбээр өвөрмөц төрх, шулуухан яриагаараа олны анхаарлыг татдаг нэгэн. Гадаадын загварын агентлагуудтай хамтарч ажиллан, эх орныхоо нэрийг олон улсад дуулгаж яваа түүнд “Гоёл” наадамд оролцох сонирхол огт байдаггүй гэнэ.

Энэ тухайгаа модель бүсгүй “Загварын бүсгүйчүүд эрчүүдийн мөнгөнд болдог гэх ойлголтыг “Гоёл” наадам гаргаж тавьсан. Тайзны ард бөөн будилаан, хэл ам болдог нь ч үнэн гэнэ лээ. Дизайнерууд гайгүй гэсэн загваруудаа хэдэн топ моделиуддаа хувааж өгчихөөд үлдсэнийг нь “Өөрсдөө мэдэг” гээд орхичихдог. Тэгээд арай хэдэн жил ажилласан нь шинэ залуу загвар өмсөгчдөө дээрэлхээд аль өнгөтэй өөдтэй гэснийгээ өмсдөг юм билээ. Тиймээс надад энэ наадамд оролцох сонирхол огт төрдөггүй юм. Топ модель шалгаруулж байгаа нь хүртэл цаанаа л нэг хуурамч. Яагаад Г.Оюунгэрэл, Б.Буджаргал гэсэн сайн загвар өмсөгчдийг шалгаруулахгүй байгаа юм бэ” хэмээн ярьж, загварын ертөнцийн “акул”-уудыг бухимдуулаад авчээ.

Дашрамд дуулгахад, тэрбээр араас нь хөлөө хугалчих шахам гүйдэг залууст дургүй гэх бөгөөд нөхөр болох залуудаа анх үерхэх саналыг өөрөө тавьж байжээ. Харин гэрлэх саналыг түүний нөхөр С.Эрдэнэцогт онгоцонд тавьж, сүйн бөгжөө зүүж өгсөн гэдэг.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anu(112.72.13.189) 2025 оны 03 сарын 13

ugeer helehiin argagui mundag busgui bna tsaashdinh ni ajil uilsd ondroos ondor amjilt husie mongolinho nerig iluu ondrt manduulj yavaarai

1  |  0
samana(103.9.88.51) 2025 оны 03 сарын 13

uneher togs busgui

1  |  0
зочин (202.179.26.13) 2025 оны 03 сарын 13

Ашгүй дээ өнөөгийн хуурамч нийгэмд үзэл бодолдоо үнэнч шудрага байгаасай гэж хүсдэг хүн байгаа л юм байна. Зөв бодолтой юм аа таалагдлаа

1  |  0
Top