АНУ-д хууль бусаар очсон гэдэг нь тогтогдоод байгаа Тиранозаурус Батаарыг Монголын тал хүлээж аваад байгаа билээ. Тэгвэл ССАЖ-ын яамнаас эдгээр түүхийн үнэт олдворыг ирэх сарын 1-н буюу Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дээр олон нийтэд үзүүлэхээр болсон ч , ирэх сарын 10-ныг хүртэл түр хугацаагаар хойшлуулжээ. Учир нь Сүхбаатарын талбайд чулуужсан яс, палентологийн үнэт олдворыг байршуулах түр музейн байрлуулахаар болсон ч стандартын шаардлага хангасан түр музейг байгуулахад зарим нэгэн асуудал тулгараад байгаа юм байгаа аж.
Тиймээс ирэх сарын 10-ны дотор стандартын шаардлага хангасан түр музейг байгуулж, "Батаар"-ыг олон нийтэд үзүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )