Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө ичих нүүрээ элгэндээ нааж бүр нэрээ сольсон эрхмүүд улстөр бизнесийн салбарт сайнаар бус саараар алдаршиж байна. Задарсан бас даварсан эрхмүүдийн үнэн дүр төрхийг илчлэх “Масктай Матар” булан энэ удаа хумсаа нуусан муур шиг нэрээ нуусан нөхдүүдийг танилцуулж байна. Өөрийн хэрэг бүтэж л байвал нөхрийн хэрэг бүтэх эсэх нь огтоос хамаагүй болсон хууль зарим хүрээнд үйлчилдэг. Тэгвэл энэ удаа бид “Лайв энержи групп”-ийн Ерөнхий захирал Амалхааны Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарыг танилцуулахаар бэлтгэлээ. “Лайв энержи групп”-ийн Ерөнхий захирал Амалхааны Эрдэнэбат нь “Шинэ шивээ”-гээр “алдаршсан” төдийгүй НАМЗХ-ийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд түр суухдаа л олны танил болсон нэгэн. Харин Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн тухайд өмнө нь Авто замын газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа олны танил болсон түүхтэй. Энэ хоёр эрхмийн хэн хэн нь л “бараан” асуудлаар шүүхдэлцэж байсан юм.
А.Эрдэнэбатын тухайд “Нэхэмжлэгч Ц.Соёмбо нь хариуцагч А.Эрдэнэбатад холбогдуулан түүнийг “Нуклер энержи монголиа” ХХК-ийг удирдах эрхгүй атал удирдаж буй хууль бус үйлдлийг зогсоолгох тухай шаардлагыг гаргаж. Харин хариуцагч А.Эрдэнэбат нь төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байсан юм.
Эцэст нь энэ хэрэг “Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар А.Эрдэнэбатад холбогдох түүний хууль бус үйлдлийг зогсоолгох тухай Ц.Соёмбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шүүхийн тогтоолоор асуудлыг цэглэсэн.
Харин Д.Бат-Эрдэнийн тухайд ”Эрдэнэ-Суврага” гэх хувийнх нь компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байсан Д.Энхмандах 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд нарын авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгч байсан төдийгүй Д.Бат-Эрдэнийн багийг хуулсан гэхэд болно.
Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг. Харин Д.Энхмандах тэр үед эдгээр албан тушаалтан хоорондын өгч авалцдаг мөнгийг зөөдөг байсан гэх.
Дамжингийн Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ төрд эргэн ирлээ. Тэрбээр нягтлан Д.Энхмандахтайгаа удтал шүүхдэлцэж, хэний хэн бэ гэдгээ харуулсан тэр хэсэг хугацаанд чимээ анир багатай байсан ч аль хэзээний нүхээ олж бүр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга болж чадлаа.
Хэдэн жилийн өмнө БСШУЯ, АТГ, ЦЕГ, МХЕГ хамтран боловсролын бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад шалгалт хийх үед Нийслэлийн авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнийн хуудуутай үйлдэл нь баригдаж байсан юм. Түүний жинхэнэ нэр нь Д.Батмөнх. Түүнийг ХААИС, СЭЗДС-ийг төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон болохыг ч тогтоосон. Тэгээд Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулж, ажлаас нь чөлөөлж байлаа.
Хэргийг дахин сөхье. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн ...дугаар хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Д.Бат-Эрдэнэ нь Бат-Эрдэнэ бус Д.Батмөнх гэдэг нэртэй нь тогтоогдсон байдаг. Тэрбээр өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн нэрийг 1981 оноос хойш ашиглаж, иргэний бүртгэл мэдээлэлд холбогдох баримт бичгүүдийг уг нэрээр гаргуулан авч чадсан байна.
Одоогийн Д.Бат-Эрдэнэ буюу бодит байдал дээр Д.Батмөнх нь 1964 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Тэрбээр тус сумын дунд сургуульд суралцан долдугаар ангийн боловсрол эзэмсэн бөгөөд “Сүхбаатарын зам” нэгдэлд малчин байж байгаад 1981 онд аймгийн цагдан сэргийлэх ангиас иргэний паспорт авсан. Мөн онд Улаанбаатар хотод шилжин ирж суурьшихдаа өөрийн төрсөн ах Дамжин овогтой Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан дахин иргэний паспорт авч, цаашид Д.Бат-Эрдэнэ нэрээр регистрийн дугаар, ургийн овог зэргийг өөрчлөн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гаргуулснаар шинээр төрсөн Д.Бат-Эрдэнийн түүхийг бичиж иржээ.
Дээр дурьдсанчлан түүний Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулиудыг тус тус дүүргэж, дээд боловсол эзэмсэн болох нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг юм.
Ийм л хумсаа нуусан муур шиг нөхөр Нийслэлийн Авто замын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдчихөөд өдгөө Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдчихлоо. Бас болоогүй дүүргийн ИТХ-ын дарга болонгуутаа татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулж байгаа төдийгүй Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажилласан Н.Наранчулууныг 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан гэж байгаа. Бас гадаад томилолт нь ч хэрээс хэтэрч ИТХ-ын дарга болуутаа машин тэргээ ч сольж үнэтэй машин хөлөглөх болжээ.
Ийнхүү хуурамч нэрээр төрд шургалж төсвийн мөнгийг салхинд хийсгэж буй түүнд Төрийн албаны үндсэн зарчим, төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болон тангарагт нийцэх эсэхийг уншигч та болгооно биз.
Харин одоо бизнесийн салбар дэх нэрээ сольсон А.Эрдэнэбатын тухай өгүүлье.
Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?
Ямар нэгэн чимээ аниргүйгээр бизнесээ хөөгөөд явж байсан бол А.Эрдэнэбат гэгч эрхмийн тухай элдэв сэрэмжлүүлэг, мэдээлэл хөврөхгүй байсан байх. Гэтэл хэн ч танихгүй нэгэн бизнесмэн залуу гэнэтхэн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүнээр сонгогдож тэр цагаас л зэс нь цухуйж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл улстөрд хошуу дүрсэн нь түүний хамаг байдгийг нь дэлгэчихсэн. Үүнээс гадна Амалхааны Эрдэнэбат нь бизнесийн хамтрагч “Монгм” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Соёмботойгоо түнжин хагарснаас үүдэн хэвлэлийн баатар болох замаа өөрөө тавьчихсан юм. Гэхдээ тэр гэнэт гарч ирсэн шигээ улстөрөөс гэнэтхэн яваад өгсөн. Учир нь түүнтэй холбоотой асуудал хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болсон цагаас эхлэн намынхан нь түүний тарьсан балчиг шавхайг өөрсөддөө наахгүй хэмээн шууд л “хөөчихсөн” байдаг юм. Бас болоогүй “МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн Амалхааны Эрдэнэбат нь бизнесийн хамтын ажиллагаа, гэрээ хэлцлийн заалт, тохиролцооныхоо сахилга батыг байнга зөрчиж, итгэл эвддэг нэгэн тул түүний зүгээс хамтран ажиллах хөрөнгө оруулалт хийх санал ирсэн нөхцөлд эрсдлээс сэргийлэх, хянамгай байхыг Монголын нийт ард иргэд, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд нөхөрсгөөр сануулж байна. Эрсдэл танаас холуур өнгөрөг” гэсэн “Сэрэмжлүүлэг”-ийг англи, монгол хэлээр нийтлэн “гялалзсан од” болгож орхисон билээ. Үүнээс өмнө бизнесийн салбараас хэн ч ийм сэрэмжлүүлэг нийтүүлж байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
А.Эрдэнэбат нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч. 1976 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Ургийн овогоо Сэкель хэмээсэн байдаг. Монгол улсад төрсөн тухай баримт сэлт Иргэний бүртгэлд байхгүй. Хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл өвөө болон аав нь шинжаан уйгараас дүрвэн ирсэн гэх. А.Эрдэнэбат нь өвөө болон аавынхаа адил казак нэртэй байсан бөгөөд 1990-ээд онд солиулсан аж. Түүний нэрээ солиулсан бичиг баримт нь УБЕГ-ын архивт бий гэнэ.
Тэрбээр нийслэлийн 13 дугаар сургуулийн хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги төгсөж, хядадад ч номын дуу сонссон болохоор хятад хэлээр ус цас шиг ярьдаг нэгэн аж. Мөн Японд эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн гэснээр хувийн болон боловсролынх нь товч намтар өндөрлөнө. Харин бизнесийн салбарт хэрхэн өсөж өндийж бүр экс Ерөнхий сайд С.Батболдыг эхнэртэй нь атгасан гэх мэдээллийг цацуулж чадталаа “томорсон” түүний намтар түүх хэтэрхий арвин. Энэ нь ч хангалттай цацагдсан. Өдгөө “Лайв энержи групп”-ийн захирлын ажлаа хийж буй нэгэн. Түүнийг гэнэн цагаан, мөрөөрөө яваа нэгэн гэвэл хэтэрхий дэгсдэнэ. Тэрбээр ураны олборлолт болон хайгуулын ажлыг алгаа ташин дэмждэг бөгөөд үүнийг нь байгаль орчин, хүн малд хоргүй гэвэл ёстой л мянгуужингийн үлгэр болох биз.
Ийм л нэрээ өөрчилж зүсээ хувиргасан эрхэмүүд төрд, түмэн олон дотор “шимэгчилсээр” байгаа ч асуудлыг анзаарах албан тушаалтан одоогоор гарч ирээгүй л байна.
Үргэлжлэл бий...
Х.Амгалан
Сэтгэгдэл ( 11 )
Иймэрхүү*************
За энэ ч яахав. үүний оронд Баярцогтынхоо эх орон газар шороогоо худалдсан асуудлыг зоригтойхон дэлгээтэх. Та нар чадахгүйш дээ.
Дээрхийн гэгээнтэн далай лам: хүнийг муу хэлж муулж байгаа хүн амаараа дүүрэн********идэж байгаатай адил гэснийг танай Зиндаагийнхан сонсоогүй юу
Ene chin****soyombiin l zahialgat niitlel bna shdee iim ym bichdeg yadag*****mal be Amgalaan
Za xarvaas shuuxdeltseed yalagdsan gar ni bichuuleed bgaan bishuu ta nar unshil daa. Tanaix zindaa nertei bj zindaandaa l bail daa jijig xov***bicheed l bx yum oor gegeeleg goe yum bich l dee
Tanai sait zaxialgaar niitlelee gargadag yumuu baij bgaadl ene zaluug tavixiin mongold oor biznesmen bdaggui yumuu esvel ted nar ni bugd xuuli jurmiin daguu ajlaa yavuuldag xumuus uu zaxialgat niitlel tavisan ch gesen tanai saitiin xuuli juram xuleex xariutslaga gej yum bna biz undsen xuulid ch zaasan bgaa xuniig yas undes garal uusleer ni gaduurxaj boloxgui gej ter tusmaa tanai sait ene xumuusiig esvel garal uusel ydam sudariig ni sudlaad notlox barimttai boloxooroo ingej niitledeg yumuu niitleg bgaa zuilee xer unen boditoi esexiig medexgui baij xeden xaltar mongonii toloo ingej ajillaj boloxgui bxaa bi erdenebatiin baga surguuliasaa neg angid sursan angiix ni xuuxed baga bxaasaa l surlaga saitai xuuxed bsan ene nereeree l yavdag bsan yun 90 onoos neree solison geed bgaag oilgoxgui bna ta nar iim xudlaa yum niitlexee bolioch
Harvaas kazak bhad*****garaltai genuu. Bolij uz. Yum hiih gesen negnee doosh hiisen. Neg huntei busniss deeree muudaa l biz Haa chtiim yum bdag biz. Teglee geed udam sudriig ni gutaasan yum niitelj ard tumniig tuurugduulj hudlaa medeelel tsatsah gej.
МАКС биш МАСК гэж гарчигаа засаач
dunjingarav gej olon jil showdsan zah ashiglaltand orson bolovch tureesee 1m2 iig ni 166000 tugruguur togtooson ni ard tumnee basamjilsan hereg bolj bn. sariin 2 sayiin turees tuluud heden tugrugnii ashig olj ger bulee tejeeg gej bodoj gargasan tariff yum bol doo. luivarchin narankhuu hursun deeree buumaar bn. narankhuugiin huvid 1 oroi buudald honoh mungu baij medne!!!! temtsetsgeeye ene oligarhuudtai.