Төрийн өмчит “Мон Атом” ХХК-ийн Стратеги, Хөгжлийн газрын дарга Э.Галбадрал гадаадын нэгэн нэртэй компаниас хоёр тэрбум төгрөг залилжээ. Түүнд итгэл эвдэж, хууран мэхэлсэн гэх үндэслэлээр УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буйг эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр 2011 оноос Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэдэг олон улс хоорондын тээврийн “Дэвжих гүүр” ХХК-д Хятадын “Фүн Вий” компани хөрөнгө оруулалт хийж, монгол талын хувь нийлүүлэгчээр нь ажиллаж эхэлжээ. Гэвч тэрээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлын үүднээс бусдыг залилан мэхэлсэн тул эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )