Хип хоп дуугаар үеийнхнээ байлдан дагуулж явсан “Татар” хамтлагийнхан нэлээд хэдэн хит дуу гаргаад таг чиг болсон. “Сонор” студийн захирал Б.Чулуудайн нөмөрт багтаж, тоглолт бүрт уригддаг байсан гурван залуу өдгөө айл гэрийн тэргүүн, хүүхдийн аав болж томоожсон. Тус тусынхаа зам мөрийг хөөсөн “Татар”-чууд нэг хэсэг хүмүүнлэгийн ажилд нэгдсэн, шоу цэнгээний газраас салахаа больсон, хүүхдээ урлагт уруу татах гэж байгаа гээд л элдэв янзын мэдээллээр фэнүүдээ гайхашруулж байсан.
Тэгвэл хип хоп дуу нь өнөөг хүртэл мартагдаагүй “Татар” хамтлагийн 10 насны төрсөн өдөр ирэх долдугаар сард тохиох гэж буй. Энэ ч утгаараа, ийш тийш тарсан залуус рок попын ах нараасаа үлгэр дуурайлал авч шинэ цомог гаргахаар нэгдсэн сурагтай. Хамтлагийнхаа арван жилийн ойд зориулан гаргах гэж буй шинэ цомгийн ажил нь өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн хит дуунуудаа багтаана гэсэн шүү. Улмаар фэнүүдийнхээ хүрээнд багахан хэмжээний тоглолт хийж, төрсөн өдрөө нижгэр тэмдэглэн хуучин цагаа дурсах нь.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
sain aaw nar baigasaa amjilt