Өнгөрсөн нэгдүгээр сард Малайзад манай улсын гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь сэжигтнүүд хар тамхи хэрэглэж, хадгалсныг нотлох баримт дутуу, хангалтгүй байна гэж үзжээ.Хүний нутагт хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа дээрх гурван монгол оюутныг шүүх хурал ирэх наймдугаар сард товлогдож магадгүй гэнэ.Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол тус улсын хуулиар 10-20 жилийн хорих ял сонсох юм. Хэргийг эргэн сануулбал,тус улсад суралцаж буй гурван монгол оюутан амьдарч байсан байрандаа мансууруулах бодис хадгалж байсан нь илэрч, хууль хяналтынханд саатуулагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )