“Их засаг” их сургуулийн захирал Д.Ням-Осорын хүү Н.Учралын олонд танигдсан түүх их сонирхолтой. “Араатны хаан” хүүхэлдэйн кинонд гардаг өхөөрдөм амьтны дүрд “хувиран”, өөрийгөө Тимон гэж нэрлэсэн шавилхан залуу рок попын ертөнцөд чимээгүйхэн орж ирсэн гэдэг. Тэгтлээ их хоолой шаардаад байхааргүй хөнгөн дуу дуулж, хэрэндээ л шоу хийгээд амжсан Тимонд охид залуус гэхээсээ илүүтэй хүүхэд багачууд л хайртай байсан юмдаг.
Төд удалгүй дуулахаа болиод аавынхаа замналаар явсан Н.Учрал сургуулиа онц дүнтэй төгсөөд шууд л захирал болчихсон гэдэг. Намын батлах өвөртөхөө ч бас мартаагүй адтай эр. Олон улсын дилпомтой “Royal” академиа байгуулж, бүр телевизтэй болоод авсан Н.Учрал хэдэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиосон билээ. Харин өдгөө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр яарч буй хосууд ажил амьдралынхаа асуудлыг хамтдаа шийдвэрлэж явах болжээ.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 0 )