Ном бол оюуны талх. Хэн нэгний хэлсэн үг чухал биш харин хэн нэгний бичсэн, бүтээсэн ном мэдлэгээр витаминжуулах гайхалтай оюуны талх юм. Тиймдээ ч ном бол тархийг тэтгэх хүч, оюуныг нь тэжээх талх болдог гэх үг гарсан байдаг. Мэдээлэл, мэдлэгийг "шүтэж" амьдрах болсон энэ нийгэмд хүүхдүүдэд оюуны талхнаас илүү үнэт зүйл гэж үгүй. Хүүхдүүдэд ном уншуулж, нийгэмд зөв бие хүн болж төлөвшихөд нөлөөлөх, мөрөөдлийн гэрэлт ертөнцөөр аялахад нь тусалж хүүхдийн баярыг тохиолдуулан 20-50 хувь хямдарсан номуудаар бэлэг бариарай. Хөх судар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг хүүхдийн дэлхийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН” цувралын номууд өнөөдөр эхэлсэн яармаг худалдаанд хямдралтай үнээр зарагдаж буй юм. Тодруулбал, Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн талбай дээр сүндэрлэсэн ХӨХДЭВТЭР хэвлэлийн газрын Павилон 5, 6-д зарагдаж байгаа аж. Хэрэв та хүүхэддээ оюуны хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол 98989959 дугаарын утсаар холбогдож асууж тодруулж болох юм.
Багачуудад зориулсан үлгэрүүд нь алдарт А.Дюма, В.Гауф, 3. Х.Андерсен, К.Колоди, О.Уальд, Ф.Баум, О.Пройслер, М.Метерлинк, Р.Киплинг гээд хүүхэд багачуудын хэзээний танил болсон зохиолчдын бүтээлүүд байна.

Сэтгэгдэл ( 0 )