Цасан шуурганаар төөрсөн эгч дүү хоёрыг эсэн мэнд олжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Уржигдрын цасан шуурганаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Малчин” багт хаваржиж буй малчин Л.Алтантуяа, Л.Баярсайхан нар малдаа яваад төөрчээ. Л.Алтантуяа нь эмэгтэй 20 настай, дүү Л.Баярсайхан нь 15 настай аж. Тэд  ”Хөндлөн намаг” гэдэг газар малдаа яваад сураггүй болсон юм байна.Тэднийг гэрийнхэн нь хайсан ч олоогүй учир аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэгдсэн аж.

Ингээд онцгой байдлын албан хаагч болон орон нутгийн нийт 20 хүн, гурван тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Эрлийн багийнхан тэднийг 23.20 цагийн орчимд Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Зэрэглээ” гэдэг газраас эсэн мэнд олсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top