“Гоёл” наадмын отгон топ моделиор шалгараад байгаа О.Пүрэвдулам гадаадад зугаалж, хэтэвчин дэх мөнгөө үрж ядан байгаагаа гайхуулжээ. Топ модель гэх хүндтэй алдрыг дагаад алтны магнат Ц.Мянганбаярын өвөр түрий яригддаг “бичигдээгүй хууль” загварын ертөнцөд бий. Үүнээс улбаалан мань эрийн бага хатнаар давхар тодорсон топ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа баахан боодолтой мөнгөний зураг тавиад “Энийг тоолбол бараг 500 сая хүрнэ шүү” хэмээн бардамнасан байдаг.
Хайрандаа нялхарсан насны зөрүүтэй хосыг Сингапурт амарч байгаа талаар хэвлэлийнхэн шуугисан ч О.Пүрэвдулам “Би эх орондоо байна” гэж няцаасан удаатай. Гэвч гоо сайхны мэс засал хийлгэж, өдрөөс өдөрт улам гоё сайхан болж байгаа топ бүсгүй “Catwalk” хамтлагийнхаа уран бүтээлийг ч умартан харийн орнуудаар аялж яваа нь үнэн. Хамгийн сонирхолтой нь, түүний үрж ядаад байгаа 500 сая төгрөг хэрхэн олдсон талаар хүмүүс янз бүрээр ярьж буй бөгөөд шалаараа нэг асгасан тэрхүү мөнгө нь алтны магнатын бэлэг гэдэгт олон хүн санал нийлж байгаа юм билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 6 )
teneg mal yumdaa
bugd l yashka nar yumdaa...top model gedeg busad orond mash ner hundtei baidag
ene okin ni myngaad neg huu gargaad ugchuusuu duu. tegvel neg togtoj magadgui
Mynagnbayriig hen negn alchihdagguin bhdaa.muu g.o.l.o.g chin uch tuchnuun yduus udriin hoolnii munggui bhad ene m.u.u mynganbayar gojig jijghen b.o.o.v.n.iihoo tsangaag tailahiin tuld yaasan ih mungu urdeg s.h.e.e.s be
shan huuhen daanch******gj yana da