“Монголын хип хоп” холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох шүүх өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай явагдлаа. Ингээд Чингэлтэй дүүргийн шүүхээс Бааварт Эрүүгийн хуулийн 191.1-ийг үндэслэн гурван сар хорих ял оноолоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 77 хоног хоригдсон учир одоо ердөө 23 хоногийн ял эдлэх юм.
Мөн түүнтэй хамт хэрэгт татагдсан Г.Адьяасүрэн гурван сарын хорих ял биеэр эдлэхээр яллагдсан бол Т.Алтайд Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн гэх үндэслэлүүдээр долоон жил хорих ял оноолоо.

Сэтгэгдэл ( 2 )
123 202.131.238.2 яасан хүний мууд дуртай гөлөг бэ чи өөрөө шорон доо яв за юугаа ч мэдэхгүй бааснууд олон юм бичдэг юм...
ямар тэнэг юм юун 3 сар вэ хэнээр тоглоод байгаа юм бэ өөрийгөө шатааж хэргээс мултарчихаж болдог болчихсон юмуу ууг нь монголын төр ямарч хүнийг шүүж чаддагаа харуулж олон нийтэд цацахл байсан юм арчаагүй юмаа баабарыг шоронд нь хатаах ёстой байсан да бусдад нь үлгэр болох байсан юм бүүр бодхоос уур хүрээд байнаыг новшийн хар тамхичид бүгд шоронд ороосой нохойн бааснууд