“Тоёота вилл” загварын автомашин шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Рокмоны хажууд “Тэнүүн огоо” ХХК-ийн Орбит-17, Тэнгис кино театр чиглэлийн Дэу загварын том оврын нийтийн тээврийн автобус өчигдөр шатжээ. Нийслэлийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийн аврагчид автобусны хөдөлгүүрийн хэсгээс гарсан галыг унтраасан байна. Түүнчлэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын Номин худалдааны төвийн ард “Тоёота вилл” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top