Эмчийн буруутай үйлдлээс болж таван жилийн туршид хэвтэрт байгаа М.Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт ирэх зургаадугаар сарын 3-ны 17:00 цагаас “UB palace”-т болох гэж байна. Тэрбээр 2008 онд олгойн хагалгаа хийлгэсэн бөгөөд эмчлэгч эмч нь алдаа гаргаснаар түүнээс хойш таван удаа мэс засалд орсон ч засрахгүй байгаа учраас Өмнөд Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа аж.
Түүнд зориулсан энэхүү хандивын тоглолтонд олон хамтлаг дуучид, яруу найрагчид оролцоно. Мөн түүний эмчилгээний зардалд зохиолч Л.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар” номоосоо 25 ширхэгийг хандивлажээ.


Сэтгэгдэл ( 1 )
tsagaan xalaadtai gj xeleh n zoxisgui sanagdaj bn gants emchiin buruugaas bolj tsagaan xalaadtan gj bugdiig xamruulax esgui gj uzej bn. emch nariin ner xundiig unagasan iimerhuu yum bichij xandaiv guih n jaaxan zoxisgui sanagdlaa... mongold myanga myangan altan gartai emch nar bdag yum shuu