Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт байрлах айлын дөрвөн иргэн гэмт халдалагад өртсөн талаар манай сайт мэдээлсэн билээ. Халдлагадд өртсөн хоёр сурагч охин, нэг залуу газар дээрээ амиа алдсан юм. Харин хүнд бэртэлтэй амьд үлдсэн 58 настай О амьд гарсан ч шархаа даалгүй өчигдөр нас барсан юм.
Харин гэмт хэрэгтнийг амиа хорлосон талаар хэвлэлээр цацагдсан. Цагдаагийн байгууллагаас “Гэмт хэрэгтэн амиа хорлосон уу, үгүй юу гэдгийг шалгаж байна” гэх мэдээллийг өгч байсан юм. Гэвч баттай эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтэн амиа хорлоогүй байна. Учир нь хэрэг гарсны дараахан хэргийн газраас холгүй амиа хорлосон цогцос олдсон нь энэхүү ташаа мэдээлэл гарахад нөлөөлжээ.
Мөн уг хэрэгт дөрвөн хүнийг саатуулан шалгаж байгаа ч тус этгээдүүд энэ хэрэгт холбоотой эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
al muu***shaarnuudiig ELBEGDORJ*****giin show iim l yumand awaachinaldaa medej bsiin