Д.Сосорбарам наадмын арга хэмжээг найруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өчигдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангах тухай хэд хэдэн ажлыг хэлэлцжээ.

Энэ жилийн наадмын нээлт, хаалт, болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар болжээ. Энэ жил Хүй долоон худагт 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой 3000 гаруй  үзэгчийн суудлыг байрлуулах, наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх,  “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Хүй долоон худаг орчимд хийх зарим тохижлтын ажлын хөрөнгийг “Гудамж төсөл”-ийн хүрээнд “Чингис” бондын гаргах боломжтой гэж Засгийн газраас үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top