Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн сард нийслэлийн томоохон худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад галын аюулгүй байдал, гамшгийн бэлэн байдлын талаарх шалгалтыг хийсэн юм. Шалгалтаар Улсын комисс хүлээж аваагүй, галын аюулгүй байдлыг хангаагүй хэд хэдэн байгууламж байснаас ихэнх нь зөрчлөө арилгасан байна. Харин Баянгол дүүрэгт байрлах “Барс импекс” компанийн “Барс” зах, мөн “Баянзүрх” худалдааны төв зэрэг байгууллагууд одоогоор зөрчлөө арилгасан тухай мэдээллээ ирүүлээгүй аж. Тиймээс эдгээр нэр бүхий байгууламжийн эздийг шүүхэд өгөхөөр бэлтгэж байна. "Галын аюулгүй байдал гэдэг тоглоом биш. Энэ асуудлыг тоохгүй байж болохгүй" гэж Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Жаргалсайхан хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Tiishdee saixan saruul zax shatsanshd tiim yum bolox geegyi l um bol zurchiluu arilga