“Хүй долоон худаг”-ийн замд аймшигт осол гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө “Хүй долоон худаг”-ийн замд нэгэн аймшигт осол гарчээ. Цагдаагийнхны мэдээлж буйгаар асар хурдтай явсан том оврын суудлын машин зам дээр явсан иргэний амь насыг хөнөөсөн байж болзошгүй юм байна. Хохирогчийн цогцос няцарсан байдалтай олджээ.

 Хэргийн газар ажилласан шинжээчдийн дүгнэлтээр тус машин нь жийп машин байх магадлалтай бөгөөд цагт 160-180 км/цагийн хурдтай явсан гэсэн таамаг гарчээ. Хохирогч 40 гаруй насны эрэгтэй хүн гэнэ. Биед нь ямар ч бичиг баримт байхгүйгээс хэн нь үл мэдэгдэн, улмаар ар гэрийнхнийг нь олж тогтооход хүндрэл учраад буй аж. Талийгаачийн өмссөн хувцсаас харвал амьдралын боломж тааруу, гэр оронгүй нэгэн байж магадгүй гэнэ. Ямартаа ч цагдаа нар хэргийн мөрөөр гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байна.

Хэргийн газар ажилласан цагдаагийнхан хохирогч эрийн цогцос шидэгдсэн байдлаас замын хажуугийн ховилд согтуу унтаж байгаад машин ирэхийг харалгүй хурдтай явсан машинд дайруулж, амь насаа алдсан байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм байна.

Энэ хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхийн тулд ЗЦГ болон УМБГ, ЭЦГ-ынхан түргэн авчээ. Тэд хагас сарын турш хайж буй боловч хүний аминд хүрсэн жолоочийг хараахан олж илрүүлж чадаагүй байна.

Дашрамд дурдахад, зам тээврийн осол гаргасан жолооч нар хэрэг хийчихлээ хэмээн айхдаа хэргийн газраас зугтдаг нь буруу аж. Тодруулбал, хэргийн газраас зугтсанаараа хэргийг санаатай үйлдсэнд тооцогдож, оногдох шийтгэл нь нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл санамсаргүйгээр хүний амь насанд хүрсэн хэмээн үзэж шүүхээс 3 жилийн хорих ял авах байсан бол хэргийн газраас зугтсанаараа санаатай үйлдэгдэлд тооцогдож, 10 хүртэл жилийн ялд унадаг болохыг замын цагдаа нар анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(112.72.12.16) 2025 оны 03 сарын 13

Ish chaavaas daa iim niitleliin dor ooriinhoo businessiig reklamdaj bdag.Mongo tsagaan nyd ulaan gej ene baih daa.Hynii altan ami yu ch bish boljee.Gehdee transheiniih baij magad gesen hirnee erlee yrgeljlyylj bgaad ni bayrlalaa.

1  |  0
1111111111(202.55.182.28) 2025 оны 03 сарын 13

huurhii du mashin irehiig ch medelgui nas barjdee.iwii iwii burhanii orondoo amar amgalan noirsooroi

1  |  0
Top