МИАТ-ийн экс удирдлагуудын “Дайны эрсдэлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байгаа. Харин тэднийг шүүх хурал тодорхой болж, ирэх сарын 3-ны өдөр буюу даваа гаригт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх тов гарчээ.
Хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутган шалгаж байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутган шүүнэ.
Харин “Голомт” банкны зургаадугаар салбарын захирал асан Г.Саранчимэгийн тухайд 156.3.3-т зааснаар банкны хууль, тогтоомж зөрчсөн гэх зүйлчлэл нэмэгдэж, мөн мөрдөн байцаалтын явцад Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын гэмт хэрэг дэх оролцоо нь хангалттай баримтаар тогтоогдоогүй учир холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Харин ТӨХ-ны дарга Д.Сугар, түүний ажилтан С.Батхишиг нарт холбогдох хэргийг МИАТ-ийн хэргээс тусгаарлан шалгахаар болсон билээ

Сэтгэгдэл ( 1 )
Ene INEG-iin shine darga Buyandalaig shalgaachee Dorligjav Eronxii Mergejiliin Xyanalt xariutssan said baixdaa shalgaad deeguur ongoroltiin Nislegiin too zoruutei garsan mongo xuulx bus zuuchilagch companiar damjuulj zavshisan gej dugnelt gargasan olj avch chadaagui ongoroltiin mongiig ter ueiin ded darga M.Mendbayartai niilj xulgailsan noxor shuu dee. Yagaad iim xulgaichiig dargaar tomilson ym tomiluulsan Davaasuren bie daagch xamtran uildegch baisan baixaa sonirxol negt turuuvch negtei gedeg. Ongorson onii 12-r sard bas xuuramch gereenii daguu xulxi companid terbum togrog zorchigch burtgeliin xuraamj gej zorchigchidoos xulgailsan mongo shiljuulsen etgeed shuu dee ATG ajilaa xiigeechee