Хүй долоон худагт 3000 хүний суудалтай асар байрлуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос энэ жил наадамчин олны тав тухыг хангахын тулд бүтээн байгуулаптын олон ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, наадмаас өмнө Хүй долоон худагт 7000 авто машины зогсоол байгуулж, 3000 хүний суудалтай эвхэж, угсардаг асрыг суурилуулах аж.

Хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэл  үзэж болох маш том лед дэлгэцийг наадмын худалдаа үйлчилгээний хэсэгт байрлуулах юм байна. Үүнээс гадна 361 дүгээр төмөр замын гарамаас Хүй долоон худаг хүртэлх 20 гаруй км замыг энэ хугацаанд тавихаар боллоо. Хүй долоон худагт байрлах худалдаа үйлчилгээний хэсгийн орчимд шороо тоос босгохгүйн тулд эко хавтан, зөөврийн бие засах газар олныг суурилуулах юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд энэ жил гадна тохижилтод нь илүү анхааран ажиллах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top