АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан нарт холбогдох анхан шатны шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж хэргийг нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Л.Бат-Олзвой нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байсан ч гэм буруугүй гэдгийг хоёр шатны шүүхээс батлав.

Сэтгэгдэл ( 2 )
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбын аялал. Аяны их зам ХХК 9994-5545
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбын аялал. Аяны их зам ХХК 9994-5545