Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олимпийн наадамд оролцож, медаль хүртсэн тамирчид 2-4 сая, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олимпийн спортын төрлийн зай, жинд амжилттай оролцсон тамирчин сар бүр 0.5-2 сая төгрөгийн урамшуулал авахаар болсон билээ. Гэвч урамшууллын мөнгийг сүүлийн хэдэн сар олгохгүй байгаа гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл тамирчдын мөнгөн урамшууллыг тавдугаар сарыг дуустал олгосон тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд хамтарсан журам гаргасан. Энэ журмын дагуу тамирчдын мөнгийг олгож эхлээд байсан. Гэтэл Хууль зүйн яамнаас энэ журмыг засгийн газрын тогтоолоор батлах ёстой гэсэн чиглэл өгсний дагуу өмнөх журмаа засгийн газрын тогтоол болгосон. Түүнээс биш цалин өгөх журамд ямар нэг өөрчлөлт ороогүй гэв.

Сэтгэгдэл ( 0 )