Тэмээчин хүн ”алдарт уяач” болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Манай нэртэй алдарт уяачид морины буянгаар цол хүртэцгээдэг. Тэгвэл саяхан тэмээ уядаг уяач Алдарт уяач болсон байна. Тодруулбал Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн малчин Ц.Шинэнд Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын холбооноос Монгол Улсын алдарт уяач цол олгожээ.

Түүний уясан тэмээ улс, бүсийн уралдаанд зургаан удаа түрүүлж, мөн зургаа удаа айрагджээ. Тэрбээр 1990 оноос хойш тэмээ маллаж, өдгөө мянгат тэмээчин болсон аж. Эднийх өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор 1014 тэмээ тоолуулсан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяр(202.179.22.87) 2025 оны 03 сарын 13

гоё юм аа

1  |  0
өлзий (202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

Бахархмаар хүн шүү

1  |  0
Close menu