Хүний аминд хүрсэн жолоочийг одоо хүртэл эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Хүй долоон худгийн замд хурдтай давхиж байсан жолооч явган зорчигчийг дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Хүн танихын аргагүй болтлоо няцарсан хохирогчийн хувьд одоо болтол хэн болохыг нь  тогтоогүй байгаа юм байна.  Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр хохирогчийг дайрсан автомашин жийп байх магадлалтай бөгөөд цагт 160-180 км хурдтай явсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхийн тулд Замын цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрынхнаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Тэд хэргийн эзнийг хоёр долоо хоногийн турш эрэн сурвалжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
э(203.194.116.78) 2025 оны 03 сарын 13

нүгэл нүдээрээ гарна даа муу хүүр

1  |  0
Top