Олон улсын хүүхдийн эрхийг хмгаалах өдөр маргааш тохионо. Хүүхэд багачуудаа хаана, ямар тоглолт үзүүлж баярлуулах тоглолтын мэдээллийг хүргэж байна.
- “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан дор зохион байгуулагдах гэж буй Хүүхдийн баярын арга хэмжэ маргааш Сүхбаатарын талбайд болно. Хүүхдийн баярын хөтөлбөр нь Сүхбаатарын талбайд өглөө 11.00-17.00 цагийн хооронд болно. Харин Цоомоогийн хөтөлбөр нь өдөр 13 цагаас болох юм.
- Хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатар Маша охин, Миша баавгай хоёрыг амилуулсан жүжигчилсэн тоглолт Улаанбаатар чуулгын байр буюу хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төвд зургадугаар сарын 1-нд 11.00, 13.00, 15.00 цагуудад тоглоно.
- Австралийн алдарт илбэчин Ben Murphy өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ монголын үзэгч, бяцхан хүүхдүүдэд толилуулах “Дэлхийн илбэ монголд” шоу, үзүүлбэрийн тоглолт зургадугаар сарын 1,2-ны өдөр 14, 19 цагаас Ub Palac-т болно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
- Хөрш гурав циркийн тоглолт үргэлжилсээр байна. Хятад, Москвагийн циркийн сургуультай амьтдын “Хөрш гурав” нэртэй тоглолт зургадугаар сарын 3- хүртэл тоглогдоно. Тоглолтод ОХУ-ын сургуультай таван баавгай баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтад ирж сонин, содон үзүүлбэр үзүүлж байгаа аж.
-Хошин урлагийн “Маск” продакшн бяцхан үзэгчиддээ зориулан “БУРАТИНО” хүүхдийн жүжгийг хүүхэд, багачууддаа зориулан тоглохоор болсон аж. Тоглолт өнөөдрөөс эхлэн МҮЭСТО-нд 12, 14, 16 цагуудаас болно. Ирсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй гэсэн шүү.
- Тусгаар тогтнолын ордонд тавдугаар сарын 30-аас эхэлсэн “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолт үргэлжилж байна. Зургадугаар сарын 2- хүртэл 10, 12, 14, 16 цагаас тус, тус тоглогдоно.
- Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдрөөс эхлэн 6-р сарын 2-ны өдрүүдэд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн шилдэг драмын жүжиг,
- ”Улаанбаатар” чуулгад 5-10 насны багачууддаа зориулан “Янзган хүрээ” мюзикль, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүдийг, 11-16 насныханд “Мөрөөдлийн үзэг” “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүд өнөөдөр тоглогдох юм байна.
-Хүүхэлдэйн театрт 6-р сарын 1-ний өдөр 13:00, 16:00 цагуудаас Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн”, “Лусын хааны охид” жүжгүүд тоглогдоно.

Сэтгэгдэл ( 0 )