Булган аймагт хоёр ой гурван сартай хүүхэд халууны шилний мөнгөн ус залгисан хэрэг гарчээ. Уг хэрэг энэ сарын 29-ны өдөр болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүхдийн ээж, хүүхдээ аваад хот руу ирж байгаа юм байна. Хүүхдийн бие одоогийн байдлаар зовиур шаналгаагүй байгаа бөгөөд тус аймгийн эмч нарын хэлснээр шар будааны чинээ мөнгөн ус ходоодонд нь байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )