Завхан аймгийн Цагдаагийн газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүчирхийлэлгүй орчин-2” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж буй. Тэгвэл энэ ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10.00-14.00 цагийн хооронд Улиастай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Завхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хүүхдээ дээдэлсэн гэр бүл” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг Цагдаагийн газрын хурлын танхимд урьдчилан боловсруулсан удирамжийн дагуу зохион явуулжээ.
Сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээнд Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Нямхүү болон 6 багийн Засаг дарга, иргэдэд 50 хүн хамрагдсан байна.
Сургалтанд олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баярмаа “ Хүүхэд ба гэр бүл” сэдвэээр мэдээлэл ярилцлага хийж, урьдчилан боловсруулан 6 кейсийн дагуу багууд дасгал ажиллан, кейсэд дурьдагдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг багаараа ярилцан, санал бодлоо солилцжээ.
Мөн BBS телевизийн редактор, сурган хүмүүжүүлэгч, Д.Болор-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжилд үзүүлэх гэр бүлийн нөлөөлөл сэдвээр мэдээлэл хийж, эцэг эхэд зориулсан сургамжит өгүүллэг уншиж сонирхуулан, харилцан ярилцлага хийжээ.
Сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээний явцад багаар ажиллах дасгалуудыг сайн гүйцэтгэн, багийн гишүүдийгээ өргөнөөр татан оролцуулж, идэвхи санаачлагатай ажилласан 3 багийн онооны дарааллаар байр эзлүүлэн шагнаж урамшуулсан байна. Мөн багийн удирдлагуудад “Хүүхдээ дээдэлсэн гэр бүл” зурагт хуудсыг тараажээ.
Шилдэг багаар Чигэстэй багийн иргэд шалгарч, Жинст, Товцог багийн иргэд удааллаа.
Арга хэмжээний явцын талаар AIR1 телевиз болон сайтуудад сурталчилж ажиллажээ. Арга хэмжээнд оролцогч нараас санал сэтгэгдлийг нь сонсоход, цаашид энэ төрлийн арга хэмжээг нилээд өргөн хүрээнд олон хүнийг хамруулахаар зохион явуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )